Сошиалынханд баярлалаа

img

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцыг танилцуулсан. Танилцуулгын дараа хотын дарга С.Батболд газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгохын сацуу газар чөлөөлөх ажлыг дэмжсэн иргэд, аж ахуйн нэгж болон сошиалаар идэвхтэй жиргэсэн иргэддээ баярлалаа гэж хэллээ.

 

Явган хүний болон автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгааг холбогдох байгууллагууд гаргаад байгаа аж. Эдгээр зөрчилтэй газруудад мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаагаас энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Anam uym hiihgvi baij hiij baigaa ylsiig bitgii ataarh
2017-05-19
irgen:
bairlal zurgiig ni avaad taviach, tiim zavaan gazar ih baina
2017-05-18
unen:
manai 13-r horiiloliin garts haasan tanai namiin doldoi khayn hyrvaa novshiin jorlon hashaa yvgan zam. mashinii garts haagaad 3 jil bolj ba, bid buulgasan shuaman deer baigaa ireed uz ,,,,tegeed hiilee gej multar gulug mini
2017-05-18
irgen:
bairlal zurgiig ni avaad taviach, tiim zavaan gazar ih baina