Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчил хянан шийдвэрлэх болон дагалдах хуулиудыг баталлаа. Дараагаар нь Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ хуулиар Залуучуудын хөгжлийг дэмжих санг байгуулах юм. Ингэснээр залуучуудаа цогцоор нь дэмжих боломж бүрдэнэ гэж үзжээ. Манай улсын хүн амын 40 хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг байна.
“Монгол Улсын хүн амын насны хувьд хамгийн тааламжтай үе өнөөдөр ирээд байгаа. Цаашдаа 10-15 жилийн дараа хүн амын насны хувьд хүндрэх талдаа орно” гэдгийг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр онцолж байлаа.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураалт явуулсныг дэмжив. Ингээд гишүүдийн олонхийн саналаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг баталлаа. Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.
Дараагаар нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хийж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ