Чуулганы хуралдаан завсарлалаа

img

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Харин гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй, хууль санаачлагачдаа буцлаа.

 

Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”  УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан юм. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд бүрэн оролцоогүй учир хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд "УИХ Засгийн газрын гишүүдийг хүлээж суудаг газар биш. Асуудлаа хэлэлцүүлэх үед Засгийн газрын гишүүд бүгдээрээ байх ёстой" гэгдийг анхааруулав. 

 

Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-19