Ажил хэрэг болоогүй ”2 секунд”

img

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед ангийнхантайгаа "кноп"-ны маргаан үүсгээд байгаа. Санал хураалтын үед кноп дарах хугацаа 10 секунд байдаг дэгтэй. Харин үүнийг 2 секунд болгох саналыг гишүүн О.Баасанхүү эрх баригчдад тавиад байгаа юм. Учир нь гишүүд чуулганы хуралдаанд ирээгүй нэгнийхээ өмнөөс кноп дарж, асуудлыг шийдэж байгаад тэрбээр шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

 

Уг нь ч 2 секунд биш юм гэхэд санал хураах хугацааг 5 секунд болгоход гишүүд хэн нэгнийхээ өмнөөс кнопыг нь дарж, саналыг нь хуваалцах асуудал бага боловч хумигдах байсан юм. Гэвч эрхэм гишүүн О.Баасанхүү энэ саналаа ажил хэрэг болгон төсөл боловсруулж өргөн барилгүй, чуулганы бүр дээр үг хэлэх болгондоо ярьсаар байгаад хүчийг нь сулруулсан. 

 

Тэр байтугай "О.Баасанхүү хэлэлцэж байгаа асуудлыг биш  МАН, АН хоёрын дотоод асуудалд хэтэрхий орж, үг хэлэх болгондоо өөр сэдэв хөндөж байна. Бид чамайг эзгүйд танай намын тухай ярьдаггүй шүү. Нэг хүн хэтэрхий эрхлэвэл тэнэг болдог гэдэг, цаашид анхаарай хэмээн  ангийнхнаасаа зэм хүртсэн. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-21