Төр тэргүүлэх хүнд боловсролоор нь босго тогтооё

img

 
 
 
Аливаа улсын Төрийн тэргүүн байх анхны бөгөөд түлхүүр шаардлага нь тухайн хүний боловсролын түвшин байдаг талаар олон улсын эх сурвалжууд онцолж ирсэн. АНУ, Сингапур зэрэг орныг өнөөгийн өндөр хөгжилд хөтөлсөн нууц нь тэдгээр орныг удирдаж байсан хүмүүсийн боловсролын түвшинтэй холбоотой гэж дүгнэж болохоор байна. Тухайлбал, АНУ-ын 44 Ерөнхийлөгчийн 33 нь коллежийн болон түүнээс дээш түвшний боловсролтой аж. Харин 32 хувь нь доктор, профессор цолтой гэнэ. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч байхын тулд ямар боловсрол, мэргэжил эзэмшсэн байх талаар тусгайлан зааж өгсөн байдаг юм байна. Юуны түрүүнд, хууль, эрх зүйн өндөр мэдлэгтэй байхаас гадна түүх, улс төрийн онолын мэдлэгтэй байх, эсэх нь хамаатай аж. Мөн цэрэг, арми, гадаад харилцааны мэдлэгтэй, эсэх болон бусдыг манлайлах чадвар зэргийг зайлшгүй харгалздаг гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч нарын 80 хувь нь өндөр боловсролтой юм байна. Жишээ нь, Теодор Рузвельт, Барак Обама нар алдарт Харвардын “бүтээгдэхүүн” бол Вүдро Вильсон Жон Хопкинсийн их сургуулиас докторын зэрэг хүртсэн нэгэн. Тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жон Кеннеди нэгэнтээ “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түв­шин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улсыг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө өндөр боловс­ролтой байх ёстой” гэж байжээ.
 
Загасчны тосгон байсан Сингапурыг 50 жилийн дотор дэлхийн зургаа дахь баян улс болгосон нууц ч удирдагчдынх нь боловсролын түвшинтэй холбоотой болохыг судалгаа нотолсон байна. Энэ улсын хөгжлийг “Сингапурын эцэг” гэгддэг Ли Куан Юнаас салгаж ойлгох аргагүйг хүн бүр мэдэж буй биз ээ. Кэмбрижийн их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр Сингапурыг хөгжүүлэх “гуравдагч зам” гээч бодлого дэвшүүлсэн байдаг бол өдгөө тус улсыг удирдаж буй Тони Тан Денг Массачусетсийн их сургуулийг магистрын зэрэгтэй дүүргэжээ.
 
Тэгвэл сар гаруйнхны дараа тодрох Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд хүч үзэж буй хүмүүсийн боловсролын түвшин ямар вэ. Улс орноо олон улсад төлөөлж, бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох учиртай энэ хүн хаана ч очсон үндэсний болон олон улсын асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцон эх орныхоо “нэрийн хуудас” нь болох учиртай. Үндсэн хуульд заасанчлан Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд боловсрол чухал. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, УИХ-ын бусад шийдвэрт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих, улс орноо гадаадад төлөөлөх, уучлал үзүүлэх, Монгол Улсын нэрийн өмнөөс гэрээ байгуулах, онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх гэх зэрэг өргөн эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигчдээс хамгийн түрүүнд боловсролыг харах шаардлага тулгарч байна. Энэ нь эргээд төр, иргэний харилцаа хийгээд төр тэргүүлэх тухайн хүний хүлээн зөвшөөрөгдөх байдалд чухал нөлөөтэй.  
 
Аливаа хүн боловсролынхоо хэрээр харах өнцөг нь тэлдэг. Тэр тусмаа энэ улсыг авч явах Төрийн тэргүүн аливаа асуудлыг эх орон, ард түмний цараагаар сэтгэж, бодлого боловсруулдаг байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдийн тухайд МАН-аас өрсөлдөж буй М.Энхболд МУИС-ийг эдийн засагч, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нь хуурамч дипломтой гэх шуугианы эзэн болж байсан юм. Түүний албан ёсны намтраас харахад гадаад, дотоодын хэд хэдэн сургуульд сурч байсан гэх мэдээлэл буй.
 
Б.ОРГИЛ
 
Эх сурвалж: WWW.BREAKINGNEWS.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Боловсрол чухал ч. Комунист дэглэмийн үед хүртэл бүхий л давхаргын төлөөллийг оруолцуулан улсын асуудлыг шийддэг байлаа. Тэр үед малчин, сэхээтэн гээд л. Өнөөдөр нэг л боловсрол яриад байх юм. Үнэндээ өнөө цагт энэ хямрал, өр шир, газар шороо, тусгаар тогнол ярьж байгаа эгзэгтэй үед Монголоо гэх сэтгэлтэй, зоригтой, тууштай хүн хэрэгэтй байна. Ер нь бол газраар баяжаагүй, хувьцлалаар хөлжөөгүй, ард түмнийхээ өмнөөс дуу хоолой нь болсныхоо төлөө МАНАН д элдвээр адлагадаж, бүр ПОПУЛИСТ гэдэг хочтой нөхөр л Монголыг босгоно доо.
2017-05-24
Зочин:
Энхболд хятадын эрлийз, Ганбаатар бол худалч, мүүнист хүн, Баттулгыг л дэмжихээс өөр сонголт алга.
2017-05-23
Зочин:
Гол нь Монгол цустай Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байх ёстой. Тэрнээс урагшаа харж санаа алдаад байдаг хүн хэрэггүй
2017-05-23
Зочин:
harvard tugssun Elbegee tegeed yu hiisiin
2017-05-23
ZOCNIN:
ARD TYMEN DIPLOMTOI BOLOWCN GADNII GAR HOL BOLJ AWILGAL AWSAN HOXDIIG BISH GAZAR NAIMAALJ BAYJSAN HYNIIG BISH , ARDTYMNEE SHULJ BAYJSAN KOMPANII ZAHIRLIIG BISH HARIN MONGOL TYMNIIHEE TOLOO YNENCN SHUDARGA TEMTSEJ YAWAA GANBAATARIIG L SONGONO DOO
2017-05-23
ZOCNIN:
ganbaatar bol ed dundaasaa ediin zasagcn . ex oroncn gadaadad surahdaahar bor ajil hiij hat dawsan hyn . tegeed cn mongolcnuudiig booliin tsalingaar ajillaj bhad OYUTOLGOIG GADNII LYIWRCNIDTAI HAMTARCN IDEJ BGAA ASUUDLIIG ZORIGTOI GARGAJ TAWISAN EX ORONCN HYN . GANBAATARIIGAA DEMJITSGEEY
2017-05-23
zochin:
Yamarch songolt algaa Mongol ulsad ene 3 s uur hun baihgui yum uu? iim setgeld hurehgui humuusiig zaaval songoh heregtei yum uu? яArd tumend uur bolomj olgoochee!!!! Songuuliin huulia uurchluh heregtei bainaa mash yaraltai !!!
2017-05-22
зочин:
Боловсролын асуудал хэрэгтэй ч, болосролын босго гэж ярих юм бол энэ 3 нэр дэвшигчийн хувьд сонголт алга, ганц дээд боловсролтой нь газрын наймаачин, ялангуяа нийслэлийн газар зарсан нь бүр аюултай бид яваандаа Эх оронгүй болно гэсэн үг, Бал дарга хүртэл төрийг монгол ухаанаар удирдсан гэж бодоод Баттулгаа л дэмжинэ дээ.
2017-05-22
Иргэний индэр:
Бид боловсролтой мэдлэгтэй зөв хүнээр төрөө удирдуулахын төлөө сонголтоо зөв хийх ёстой.
2017-05-22
Kkk:
Bolovsrol geheer l mie todrood bna uu ba ba ba diplomiig yamarch mangar nohor ovortlono diplomgui ch uhaantai bna delhiin hamfiin bayan hun bell geits deed bolovsrolgui shuudee tiimees bugdiig neg muu tsaasaar uneleh herehgui bayartsogt sbayar saihanbileg ebii sybatbold menkhbold geed bolovsroltoi mongolchhu hagas china humuus mong toroor saihan togloj oorsdoo saihan bayjav daa bugd deed bolovsroltoi mongol gesen setgelfui l humuus dee
2017-05-22
зочин:
Боловсрол нэн чухал.Босго тогтоохыг дэмжиж байна.
2017-05-22
Tom ork:
Bid oi gutmaar orkuud gedgiig ene 3 batalj baina
2017-05-22
Зочин:
bolovsrol yoso zui, hun chanar geh met olon asuudal bna daa
2017-05-22
Зочин:
Tsergiin setgvvlch elbegdorjiig erunhiiegch blgodog tom aldaa.yagaad elbegbayar anhnaasa yrbagch hvmsvvd bjee
2017-05-22
zochin:
mongolyg suitgehed bolovsrol heregguiee,mongolyg hugjuulehed bol bolovsrol heregtei,tiim bolool 12-16 ond ANMAHN hamtarsan,HAA-n said dund bolovsroltoi BATTULGA,barilgyn said suvilagch BAYANSELENGE kkkk
2017-05-22
Mongol:
Ydaj l busdiig haairlasan hairandaa unench huniig songovol ydg ym bol doo Bolovsrol gher yrih ym bolchod bdg heregalgaaa
2017-05-22
bvlervbv:
Nas min yvj biy min utulluu gdg shig songoltgui bolj arga muhardlaa gdg ug l onovchtoim shig bndaaa
2017-05-22
Hen:
Hezee neg ulsiinhaa ireeduid sanaa zovohgui yvdag blh ym bol doo hezee Hyatadin umch bolood kolonchlogdoh ym bol doo gj bodsoor hetsuu bn shuu
2017-05-22
Tulgaa:
Bolovsrolgui humuus ym bol ydaj ger bul humuujliig n harad songochiy gehr bas l hetsuu nuhduud ym aa daaa
2017-05-22
Zochin:
Olon ulsiin jishig iim bhad yaj songuulin horo n ner devshigchidee songood bgn beee Ene Battulga gegch chin tgd ch tolgoigooroo biznesin undurlugt hursen uu sain zuvluhuudin buynd biznesin undurlugt hursen uu gedgig hen ch medehgui sh d hun huni zan tuluv n ih l togtvorgui nuhur shig bh ym Ganbaatar gegch angli-d ayga ugaaj bsan genee uu Angliin tuluulugchtei uulzlaa ghd yaj huleej avah bol ee burhan min tusuulj bodohod hetsuu bn shuu Enhboldguai n blhoor ovoo hun shig togtvortoi amidraltai bolovsrolin zereg n ch gaigu ym gehed gaar zarsan ged nerendee sev suulgatsan guumun hachin songohhod berh nuhduud yee huu
2017-05-22
зоичн А:
Жон Кеннеди нэгэнтээ “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түв­шин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улсыг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө өндөр боловс­ролтой байх ёстой” гэж байжээ. Бодох л зүйл шүү.Монголчуудын сонголт мэргэн байг
2017-05-22
зочин:
Монгол төрийн тэргүүн боловсролтой хүн байх нь чухал шүү.
2017-05-22
Иргэний индэр:
Би таниас бүх эд хөрөнгө байгаа бүхнийг тань авлаа.Үгүй дээ би таны байгаа бүхнийг авч чадаагүй,нэг зүйлийг тань авч чадахгүй юм байна.Таны боловсрол мэдлэгийг би үл авч чадна.
2017-05-22
Зочин:
Битгий хуцаад бай юм сурах чадваргүй ДҮНХҮҮ толгойт МАЛАА.
2017-05-22
Зочин:
Бид Америкийн ерөнхийлөгчийг сонгох гээд байгаа юм уу, бүр энэ нийтлэлийг ойлгосонгуй. Тэр америк нь тэндээ л биз, тэгэхдээ Америк бол авилгал, хээл хахуул, аллага, ядуу улсыг нууц бодлогоор дарж авах гэх мэт муу бүхний их уурхай болсон газар даг. Тэгэхэд манай МОНГОЛ бол дээд боловсролгүй ч, амьдралын ухаан, ард түмнээ гэх сэтгэлийн галаар бадарсан Чингис хаан, Чойбалсан гээд бүхий л цаг үеийн Монголоо өнөөдрийн түвшинд авчирч бидэнд өгсөн хүмүүсийн зориг, Монголоо гэх чин сэтгэл байсан юм шүү. Тэгэхэд Дипломтой нөхдүүд нь Америкад боловсрол эзэмшээд юу болов... Монголын газар нутагаас л харийнханд өгч зулдуйдах юм л сурсан бус уу. Тиймээс Эх орноо гэсэн сэтгэлтэй Ганбаатарыг сонгоцгоое ард түмээн!!!
2017-05-22
Зочин:
Битгий хуцаад бай юм сурах чадваргүй ДҮНХҮҮ толгойт МАЛАА.
Зочин:
Хүн мундсан биш дээд боловсрол эзэмшээгүй 2 хүн нэр дэвшээд байхдаа ч яахавдээ. Сурсан нь бага ч дуулсан нь их гэгчээр хэдэн жил оюутны ширээний ард суугаад төгсөөд дипломоо өвөртөлсөн хүн шал өөр байдгийн шүү. Цаанаа л өөртөө итгэлтэй арай ч өөрөө. Наймаачин хүмүүс бүхэл бүтэн нэг улсын ерөнхийлөгчид тэнцэх үү. Царай зүс биеийн өндөр, дуу хоолой нтр гээд бас ч гэж дуртай нь болчдог биш эд байхаа
2017-05-22
Зочин:
enkhbold iim l pr khiine l dee , durak
2017-05-22