МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цахимдаа "Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгаж дуусжээ. Хохирол олон зуун тэрбумаар хэмжигдэж байна" хэмээн жиргэснийг олон нийт тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбон тайлбарлаж байгаа юм.
Гэхдээ тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ