Я.Санжмятав АН-ын сонгуулийн штабыг удирдана

img

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогдлоо.

 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн сайд, Завхан аймгийн Засаг дарга, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, АН-ын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга зэрэг төрийн болон улс төрийн албан тушаал хашиж байсан туршлагатай юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Кккк:
Лидэрүүд нь бүгд холдоол сонгууль удирдах хүнгүй байгаа гэсэн үнэн байжээ. Баттулгыг дэмжих хүн АН намд алга доо
2017-05-23