Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд түр орон сууцанд амьдарна

img

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж өчигдөр /2017.05.22/ хотын даргаас батламжаа гардан авлаа.

 

Хохирсон айл өрхүүд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүйгээс хүндхэн нөхцөл байдалд байсан аж.

 

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон 64 өрх өнөөдөр дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж, хотын удирдлагатай “Түр орон сууцаар хангах” гэрээ байгуулж байна. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд Баярсконстракшн компанийн барих орон сууцанд та бүхэн орно” хэмээж байлаа.

 

Баярсконстракшн компани нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо буюу Хангай хотхоны ард 156 айлын орон сууц барьж буй аж.

 

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс иргэд хохирсон явдал өмнөх багийн үед гарсан. Нэг компанид их газар олгосон гэх зэргээр төлөвлөлтийн алдаанаас болсон байдаг. НИТХ-аар энэ оны төсөвт тодотгол хийж дамжин өнгөрөх түр орон сууц барих хөрөнгийг шийдэж өгсөн байгаа. Энэ дагуу бид Баярсконстракшн компанитай гэрээ байгуулаад явж байна. Та бүхэн шинэ компанитайгаа гэрээ байгуулж орон сууцтай болох хүртлээ энэ дамжин өнгөрөх түр орон сууцанд орж байна. Хотын зүгээс хүйтний улирал эхлэхээс өмнө орон сууцыг ашиглалтад оруулах хүсэлтийг гүйцэтгэгч компанид тавьсан. Бидний хүсэлтийг биелүүлэхээ амласан байгаа” хэмээн иргэдэд батламж гардуулах үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.

 

Орон сууцтай болж буйдаа талархсан иргэдийг төлөөлж н.Туяа “Хоёр жил гаран орох оронгүй хүнд нөхцөлд байсан 64 өрх өнөөдөр орон сууцтай болж байна. Хотын удирдлагууд, С.Батболд даргад үнэхээр их баярлалаа. Та бүхний ажил улам дэлгэрч байг” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

 

 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох албаны хүмүүс өнөөдөр Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдсан 50 айлын орон сууцны барилгын ажилтай танилцаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fffffffffffffffffff:
umnux zasgiin ger xoroolliin daxin tulublult mash zub bjee odoo xurdan urgeljluul bariul gemeer bn
2017-05-23
erchim huchii hulhiduulsan hamt olon:
bayarsconstrashn hulhi,odoo duusaagui barilga uchnuun baina, batboldoo chi ham bolloodoo esvel ugaasaa chi hamsaatan ni
2017-05-23
zochin:
ali boloh bogino hugatsaand ger horoolol.g baihgui bolgoh zorilt tavih htei tegj baij l hotiin utaa alga bolno hotiin hyazgaar busee mash sain togtooh htei ..... ger barij amidarmaar bgaa humuust ni utaagui tulsh tulehgui bol hotiin oir orchimd baij bhgui duremtei baih yostoi tegehgui bhor ulam l ger horoolol nemegded hiisen ajil.n chin ur dun garahgui bna eruul agaartai hottoi baih ni zailshgui shaardlaga sh deee
2017-05-23