З.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

img

 

Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2017.05.23) 2012-2016 онд УИХ-ын даргаар ажилласан З.Энхболдын хөрөг зургийг байрлуулав.

 

Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Д.Мурат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, хөргийг бүтээсэн зураач Т.Чингис нар оролцлоо.

 

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “1914-1919 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн Монгол Улсын Дээд хурлын даргаар ажилласан тэр цагаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн гэж үздэг. Үүнээс хойшхи УИХ-ын арав дахь даргаар томилогдон ажилласан хүн нь З.Энхболд та юм. Өнөөдөр таны төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Танд УИХ-ын нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхныг хүсье.

 

Монгол Улсаа хөгжүүлэх үйл хэрэгт эв саналаа нэгтгэх, хамтран ажиллах чухал цаг үе тохиож байна. Таныг хариуцлагатай, шударга төрийг цогцлоон бэхжүүлэх үйлсэд цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэлээ.

 

Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 10 дахь дарга З.Энхболдод дурсгалын зүйл гардуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэмнэх яасан бэ:
зардлаа хэмнэхийг төр өөрөөсөө эхэлнэ гэсэн яасан бэ. энэ зураг лав 10 сая төгрөг. ядаад фото зураг тавьж болдоггүй юм уу. нэг булан гаргаад, 9х12 см хэмжээтэй зурагнуудыг нь бөөгнүүлээд тавихгүй юу. дээр үеийн хүндэт самбараа санаглзаад байгаа бол.
2017-05-24
zochin:
Sotsailizmiin ued uls turiin tobchoonii zurag alban gazar b urt blaa. Odoo Turiin ordnoosoo ehleed yam, agentlagiin dotor darga nariinhaa zuragiig bairshuulj shutej ehleb. Ard Tumeneesee , Gadaad uls oronuudaas jaahan ichih bolj bna uu. Unen baharhal bol muzei gedeg gazart bairshuulaa ch. Manjiin ueiin malgainii jins, zalaa, uraldan abdag haad noidiin urgeljlel bolj bna uu geltei. Harin yu buteeb gedgiig ni ard tumendee medeelmeer bna. Magtaalaar ybaad .........
2017-05-23
Иргэн:
Төрийн байгууллагууд дотор баахан дарга нарын зураг байрлуулдагаа болимоор юм, СОЦ үедээ эргэж очоод байна уу үгүй юу!!!
2017-05-23