ДЭМБ-ийн Ерөнхий захирал сонгогдлоо

Дэлхийн эрүүл мэндийн 70-р чуулганы нэг онцлог нь ДЭМБ-ыг ирэх 4 жилд удирдах шинэ Ерөнхий захирлыг сонгох явдал байлаа. 2017 оны 4-р сарын 23-ны өдөр Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др. Саниа Ништар нар өрсөлдөж ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхийн саналаар Др.Тедрос Адханом Гебрейсус сонгогдлоо.
Ийнхүү Африк тивийн орнуудаас нэр дэвшигч, ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон анхны тохиолдол боллоо. 2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др. Тедрос Гебрейсусийг Африкийн Холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-ын Ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан.
Др. Тедрос Гебрейсус 2012 оны 11 дүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
- 2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
- 2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
- 2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
- 2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
- 2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж ирсэн байна.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ