Сул шороон хөрсийг хатуу хучилттай болголоо

img

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайвны өргөн чөлөөний 4836 м2 талбайн сул шороон хөрсийг алаг хавтангаар хучих ажлыг хийж дуусгалаа.

 

Ингэснээр хүмүүсийн хөдөлгөөн ихтэй томоохон зах худалдааны төв, автобусны буудлын ойр орчмын олон жил зүлэг ногоо тарисан ч хүмүүсийн хөлд талхлагдаж ургадаггүй сул шороон хөрс бүхий талбайн явган замыг алаг хавтангаар хучиж, иргэдийн зорчих хэсгийг тав тухтай, тоос шороо босохгүй байхаар болголоо гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тоос шороо босохгүй сайн юм болж
2017-05-28
Жо:
Зүлэг ургуулах гэж ажиллахаас залхаад бүхэлд нь цемэнтэн болговол амар гэж дээ. Ногоон, аз жаргалтай хот хэзээ болох болоо, үл биелэх мөрөөдөл байхаа даа
2017-05-24
Зочин:
Маш зөв. Гадны улс орон шороо тосноос хамгаалж ингэдэг
2017-05-24
зочин:
хотоо бүхэлд нь цементчихвэл тоос шороо босохгүй шороо шуурахгүй шүү дээ.
2017-05-24