Японы мэргэжлийн сүмогийн өчигдрийн буюу 11 дэх өдрийн барилдаанууд сонирхолтой болж өнгөрлөө. Башёг өчигдрөөс эхлэн их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тэргүүлж эхэлсэн юм. Тэрбээр озэки Гоэйдогоор 11 дэх даваагаа авсан бол аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг комосүби Митакеми ёорикири мэхээр давснаар тав дахь даваагаа авсан. Ингэснээр Харүмафүжи 10 даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэх болж байна. Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аияамагаар ес дэх даваагаа авснаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд үлдлээ. Аварга Кисэносато өчигдрөөс эхлэн гэмтлийн улмаас башёг харамсалтайгаар орхих болсон юм. Тэрбээр башёг 6 даваа, 4 унаатай өндөрлүүллээ. Ийнхүү Нацү башёг Монголын гурван бөх тэргүүлж эхэллээ. Хакүхо 11, Харүмафүжи 10, Тэрүнофүжи 9 даваатай явна.
Ингээд өчигдөр барилдсан Монгол бөхчүүдийн амжилтыг танилцуулъя.
Өнөөдөр башёгийн 12 дахь өдрийн барилдаан болно. Сүүлийн өдрүүдэд том цолтой бөхчүүд хоорондоо барилдаж байгаа учраас барилдаан бүр хариуцлагатай болж ирж байна. Хакухо өнөөдөр Точиазантай барилдах бол Харумафүжи аварга Таканойва А. Баасандоржтой барилдана. Харин озеки Ган-Эрдэнийн хувьд 8-3 амжилттай яваа Шодайтай учраа таарсан байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |