Түргэний автомашины парк шинэчлэлтэд 4.4 тэрбумыг зарцуулна

img

Монгол Улсын 2017 оны  улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069  маркийн нийт 151 машиныг өгөх юм. Үүнээс өчигдөр Баянхонгор, Өвөрхангай аймгийн  сумдын эрүүл мэндийн төвүүдэд 12 автомашиныг хүлээлгэн өглөө. 

 

 

 

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат  уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Mongol hun geheeree l ene delhii deerhi hamgiin muu yumnuudyg edelj hereglej bh yostoi yum uu?!
2017-05-26
арай л:
Ядаж л эмнэлгийн зориулалтаар тоноглосон фургон машин өгч болдоггүй юм уу? Чойжилсүрэн сайдын шахаа арай л хэтэрч байна, Хүрэлсүхэд загнуулж байхдаа ОУБ-ын төслийн шугамаар тусгай тоноглосон машинаар хангаад өгнө гэсэн яасан вэ Цогцэцэг сайдаа?
2017-05-26
Baj:
Mongol uvchtei hun delhiin hamgiin yambii mashinaar uilchluulehiin.durved choijoo ene ambasiin hogoo shahahaa bolioch nutagtaa ch unahaa baisan 70 onii yambii odoo bolioch ee pizduuunuudaa naadah chini avs s sh deeee
2017-05-26
Зочин:
yoyoyo, ene neg hogiin purgonoor Mongolyg duurgej duuslaa
2017-05-26