Ц.Сувд-Эрдэнэ дахин нэг өндөр настанг гэртэй болголоо

img

 

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын хамт олон дахин нэг өндөр настанг гэртэй болгожээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны оршин суугч нэгэн эмэгтэй 78 настай Пунцаг гэх өндөр настанд тусламж хэрэгтэй байгааг хэлж “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-д ханджээ. Уг хүсэлтийн дагуу хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд хандивын аяны хүрээнд 200 мянган төгрөг цугларсан аж.

 

Хандивын мөнгөөр өндөр настан Пунцагийн гэрийг иж бүрэн засварлаж өгчээ.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Буян нь дэлгэрсэн буянтай охины сэтгэлийн хандив нь хүнээ олж, цаг үед нь орон гэртэй болгож гүн туслалцаа үзүүлж байаад нь баяр хүргэе. Ажил үйлс нь дэлгэрч , аз жаргалаар дүүрэн бялхаж яваарай.
2017-05-26