Улаанбаатарт 19 хэм дулаан байна

img

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, говийн бүсийн нутаг, Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.   

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 18-20 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ