“Well Mart” төвийн хохирогчид мэдээлэл хийнэ

img

 

“Туушин” зочид буудлын Соёмбо танхимд

 

09.00-12.40 цагт: Малчдын хүүхдүүдийн боловсрол хэрхэн сайжирсан талаар семинар болно. Семинарт БСШУСЯ Дэлхийн Банк Хүүхдийг Ивээх Сан”-ийн төлөөлөл оролцоно

 

Эрүүл мэндийн яамны А зааланд

 

09.30-16.30 цагт: "Эрүүл хотыг хөгжүүлэх" чиглэлээр туршлага солилцох сургалт, семинар  зохион байгуулагдана. Сургалтад аймаг, орон нутгийн удирдлагууд оролцоно. Холбогдох утас: 99030381, 95570207

 

Д.Сүхбаатарын талбайд

 

10.00 цагт Батлан Хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөр болно.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 цагт Ботаникийн эцэст байрлах шатсан “Well Mart” худалдааны төвийн хохирогчид хэвлэлийн бага хурал хийнэ.

 

11.30 цагт: ЭЛЭГНИЙ С ВИРУСЫН ХЕПСИНАТ-ЛП ЭМИЙН ЭХНИЙ КУРСЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙХ талаар “Хаппи Веритас" оношилгооны төв хэвлэлийн хурал зохион байгуулна.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд

 

11.00 цагт Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт, шүүхээр шийдвэрлэгдсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийнэ. Баянголын шүүх /Гранд плазагийн замын зүүн урд талд төмөр замын цагдаагийн хойд талд/. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Утас: 91912312, 98980404, 99122141

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

 

11.00 цагт Монголын сүүний өдрийг хэрхэн тэмдэглэх болон 10 мянган хүүхдэд сүү бэлэглэх талаар  Монголын сүүний холбоо хэвлэлийн бага хурал хийнэ. 325044.

 

Дүнжингарав төвд

 

11.00 цагт НЗДТГ "Улаанбаатар цэвэр агаар" төсөл хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор "Дулаалга" аяныг хэрэгжүүлэх гэж байна. Аяны нээлтэд хотын даргын орлогч Ж.Батбаясгалан оролцоно. 325044 99188746

Хэвлэлийн Хүрээлэнд:

 

11.00 цагт: Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захиралууд мэдээлэл хийнэ.

 

12.00 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэл хийнэ.

 

Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд

 

14.00 цагт "Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь" зөвлөлдөх уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийнэ.  Холбогдох утас: 262752, 90005522

СЭТГЭГДЭЛ БИЧИХ