Ц.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд туслахаар болжээ

img

 

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-д дөрвөн хүүхэдтэйгээ нөхөртөө хаягдаж, орох оронгүй болсон Баасанжаргал гэх эмэгтэй ханджээ.  Тус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ уг эмэгтэйд туслах хандив тусламжийн аяныг эхлүүлсэн байна.

 

Баасанжаргал нөхөр, дөрвөн хүүхдийн хамт нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг байжээ. Гэвч өнгөрсөн оны зургадугаар сард нөхөр нь орхиж явснаас хойш нийтийн байрныхаа түрээсийг төлж чадахгүйд хүрсэн аж. Улмаар зочид буудлын шал цэвэрлэж, хорооны хэсгийн ахлагчдаа хандан таньдаг айлд нь түр байрлах зэргээр хоног төөрүүлсээр өдийг хүрсэн байна.

 

Одоогоор “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тусламжаар Баасанжаргал дөрвөн хүүхдийн хамт түр амьдрах газартай болсон бөгөөд хандив тусламжийн аяны хүрээнд одоогоор 537000 төгрөгний хандив цуглаад байгаа аж.

 

“Итгэл сэтгэлийн гүүр” сангийн “Хаан банк”-ны 5079124225 тоот дансаар Баасанжаргалд хандив өргөх боломжтой юм байна.

 

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр охины хамт амьдрах газаргүй болсон Г.Цагаандарь гэх бүсгүйд туслах хандивын аяныг эхлүүлж, түүнийг хашаа, байшин,  иж бүрэн тавилгатай таван ханатай шинэ гэр, ИНЕГ-ын ажилтан болгож өгсөн.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Mongol erchvvdin noeon nuruu ytsin be bvr setgelin tenheegvi boson ymu negbol amia norlono 1bol vrhvvhed ehneree egvvtgene erchvvde setgelin tenheete baij ger bvl eh ornoo hairlan hamgaaltsgaaya
2017-05-31
ЗОЧИН:
ЭНЭ СУВДЭРДЭНЭ ГЭДЭГ ЭМЭГТЭЙД БАЯРАЛЛАА.ЭНЭ БҮСГҮЙ БУЯНЛАГ БУРХАНЛАГ ҮЙЛС ОЛНЫГ БҮТЭЭЛЭЭ.ЗАЛУУ ХҮН ХИРНЭЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭСЭН ПЭЭДГЭРҮҮДИЙН СЭТГЭЭГҮЙГ СЭТГЭЖ ТЭДНЭЭС ИЛҮҮ НЭР ХҮНДТЭЙ БАЙГАА ЭМЭГТЭЙ ШҮҮ.ДҮҮ ЧАМАЙГ БУРХАН БУЯН ХОЁР ҮРГЭЛЖ ИВЭЭНЭЭ.АМЖИЛТ ХҮСЬЕ
2017-05-30
zochin:
huhduudee tejeehgui amar boljdee hayad yavchihdag sain yumnii muu tal suvdaa bodoh l heregtei yum shig bna daa hoorondoo tohirson bna uu gedgiig sai magadlah heregtei
2017-05-30
Зочин:
Сувд-Эрдэнэ үнэхээр мундаг байна. Өөрөө яг л энэ хүмүүс шиг л амьдралтай хүн юм шиг байна лээ. Зовлон үзсэн хүн л хүний зовлонг ойлгох вм даа. Ажлын амжилт.
2017-05-30
zochin:
ene mongol erchuud iim hun chanar setgel zurhgui bolchihson umuu uuriinhuu mah tsusnii tsasarhai amidraliin urgeljlel bolosn ur sada zugeer hog shig hayad yavah um ter duurrsen erguu zaluud 4 saihan ur ni ergeed hezee ch oldohgui erdene gej medehgui novsh baina daa
2017-05-30