Л.Чинбатад тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч

img

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г худалдааны төв болгосон гэх шүүмжлэл сүүлийн өдрүүдэд тархаад байна. Үүнтэй холбогдуулан “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат нэгэн санаачлага дэвшүүлжээ.

 

 

Тэрбээр “Надад зөвшөөрөл өгөөч хотын дарга аа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй. Бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ. Харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн өөрийн албан ёсны цахим хуудсандаа бичжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

болиочээ:
Хэрэггүй бхаа энэ хүн эзэн суух гэж л тэгжбгаа биздээ ямар муухай газрын шуналтай өвгөн бэ энэ чинь төмс тарьдаг алт ухдаг телевизтэй гээд баян хүн биздээ шунал нь барагдахгү бас хүмүүсн ганц очдог газрын газраас хумслахнээ
2017-05-31
ЭЭЖҮҮД:
ЯМАР АГУУ ЮМ БЭ, ЯМАР САЙХАН СЭТГЭЛ ВЭ, ТА ЭНЭ ОЛОН ҮРСИЙГ БАЯРЛУУЛСНААР ТАНЫ ҮР ХОЙЧ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ЖАРГАЛТАЙ АМЬДАРНА. ТА БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ ЭР ХҮН ЮМ. ЭНЭ УУЖУУ САЙХАН УХААНЫГ МӨНХ ТЭНГЭР ТАНД ХАЙРЛАСАН БИЗЭЭ. ТА УРТ НАСЛААРАЙ.
2017-05-31
IRGEN:
Ene hund ter zubshuuruliig ni uguud hiisen buteesen zuiliig ni uls uuriinhee umchind burtgeed avchihval huuhduud togloh saihan togloomtoi boloh yum bish uu
2017-05-31
Зочин:
Больж уз херенге оруулагч нь дараа нь эзэн нь болдийн байгаа биздээ. Эсвэл байгуулж егеед л болоо юумуу. Тэгвэл болж байна
2017-05-31
Уншигч:
Зураг, төсөв төлөвлөгөөгөө гаргаад шоудаач. 2 дахь хулхи хүүхдийн парк болохвийдээ. Эрдэнэтийг алдсан Элбэгдоржийн Б төлөвлөгөө байхдаа харамсалтай.
2017-05-30
Kh:
Эхнэрийнхээ нэр дээр маш олон газрын лиценцтэй хун, бусад иймэрхуу хумууст улгэр жишээ болгээ
2017-05-30
boogie:
ямар мундаг хүн вэ, энэ Чинбат шиг олон бизнесмэн бий болоосой, сүүлдээ бүүр хөх тэнгэртээ л итгэхээс өөр итгэх итгэл алдраад байсан...овоо сэтгэл сэргээсэн мэдээлэл байна....
2017-05-30
zochin:
Ene ihj muindag hun shig sanagdaad bgaan hotiin dahin tolovloltiig anharch zaluu ger buluuded hongololttei bair barij ogooch .... oln huuhed ger orontoi bolno shu dee
2017-05-30
зөв монгол:
батбаяр гэж хэн бэ
2017-05-30
Зочин:
батбаяр одоо тойруу утгаар хэдэн төгрөг өгвөл зөвшөөрлийг чинь өгөе гэж хэлэх биз. ингээл урам хугарна.
2017-05-30
зөв монгол:
батбаяр гэж хэн бэ
зочин:
Чинбат захиралаа.Иргэдийн гарын үсгийн аян өрнүүлье .тэгвэл амархан шийднээ.цуглуулсан гарын үсгээ хотын даргад өгөөд л гүйцээ.Хэрэв эсэргүүцвэл тэр хүн хотын дарга БИШ
2017-05-30
boldogson bol hotiin ..:
boldogson bol hotiin darga bolgochih yumsan.utaag alga bolgochih baih shuu, gazriig shuud orosuutcaar solino geed zuv yum yariaad bsandaa
2017-05-30
зочин:
Үнэхээр хийе бүтээе гэсэн хүнд нь өгөөч бид бүхний ирээдүй болсон хүүхэд багачуудын тоглох чөлөөт цагийг өнгөрөөх газар орчин алга байна . РС тоглоом хүүхэд багачуудыг зэрлэгшүүлж талцан будалцуулж хүн алуулж , залуучууд нь вар шөнийн газраар хэсэж цагийг өнгөрөөж байна ш дээ
2017-05-30
тэнэг хотын дарга:
Одоо ногоо дарга нь сонгууль дохсон болохоор авилга нэхэж тэнэгтнээ яанаа
2017-05-30
Zochin:
Uneheer goeo sanaa bna zugeer l bushuu zovshoorol ogooch e mongold huuhed togloh cholootei gazar ch bhgui park gej boon mongo avsan gazar tsetserlegt hureelen ni yag l zah shig ni unen sh de
2017-05-30
Ганаа:
энэ саналыг дэмжээд хотын даргаа одоо л шахаад егееч. сонгуулийн емне тэр лав зевшеерне шуу. энэ саналын телее негее жагсдаг хумуус нь жагсаад егеесэй. Сайн уйлс дэлгэрэх болтугай
2017-05-30
Зүйтэй:
Энэ хүн жинхэнэ эх оронч хүн юмаа. Бизнесийн томчуудаас хэнээс нь ч гараагүй санал санаачилга байна.
2017-05-30
Зочин:
Gants bgaa tsetserlegt hureelengee hachin muuhai zah shig yum bolgood hayachihsan...humuus tend chini zugeer l taivan amarmaar bn sh te...yamar ulsuj tsangaj uhehgeed tend ochij bgaa bish
2017-05-30
пээ, ийм юм гэж бас байна шдэ. дарга нараа?:
пээ, ийм юм гэж бас байна шдэ. дарга нараа?
2017-05-30