Ж.Батсуурийг огцруулах төслийг өргөн барилаа

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн  Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

 

Энэхүү асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

 

“Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өргөн мэдүүлэх үеэрээ хэлээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuv:
zuv nam dagaj garsan chavdvar muutai zahirluudig ch gesen hal saidaa
2017-05-31
Зөв:
Зөв шүү!!! Мэргэжлийн чадварлаг хүн байх ёстой шүү!!!
2017-05-31
Зочин:
огцор огцор
2017-05-31
Энх:
ерөнхий сайдыг өөрийг нь бас огцруулая
2017-05-31
Зочин:
ENE HUN ER N HAINGA DEERENGUI HUN BNA LE DE OGZRUULSAN N DEER
2017-05-31