Ц.Нямдорж: Толгойгоо тасдуулах ёстой 200 хүнд Х.Баттулга ч багтах л ёстой

img

 
Өчигдөр буюу 5 дугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувь эзэмшдэг С1 телевиз болон зарим телевизээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихгүй байгаа мэтээр ойлгогдох сөрөг нэвтрүүлэг хийж, олон нийтэд тараасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Ц.Нямдоржоос дараах тодруулгыг авлаа. 


-Өчигдөр зарим телевизээр цацагдсан тэрхүү нэвтрүүлгийн талаар та ямар тайлбар хийх вэ?  

-Х.Баттулгын байнга л хийж байдаг ажлын нэг шүү дээ. 2017 оны хоёрдугаар сард Г.Уянга надаас миний мэддэг 25 жилийн улс төрийн түүхийн талаар ярилцлага авсан юм. Тэрхүү ярилцлагаас таслаад, монтаж хийгээд л цацна лээ. Надаас гадна Н.Энхбаяр, Д.Бямбасүрэн, Баабар ярьж байна лээ. Дээр нь тэр Ш.Гантулга ч гээч сонин юм ярьдаг нөхрийг яриулсан байна лээ. Бодвол хүн хүнээр нь яриулаад тасдсан нь тэр биз. 


Өчигдөр цацагдсан нэвтрүүлгийн нэр нь "Улаан тарианы хүүхдүүд". Цаад талд нь би юу ярьсан гэхээр 1990 оноос хойш Монголын улс төрд зонхилох үүрэг гүйцэтгэсэн хүмүүс 1950-аад оныхон буюу миний үеийнхэн байж таараад байгаа юм. Тэр утгаар нь л ярьсан хэрэг л дээ. Тэр улаан тариа гэдэг чинь хортой юм болоогүй. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга 250 хүний бүрэлдэхүүнтэй орос эмч нар авчирч, монголын бүх нутгаар эрүүл мэндийн үзлэг хийлгээд, хүн амын 35 хувь нь суурь өвчтэй гэсэн дүгнэлт гарсан  юм шүү дээ. Тэгээд тэр халдварт өвчнөөс нь салгах гэж “улаан тариа” гээчийг хийлгэж байж. 1954 оны үед л дээ. Би чинь 1956 оны хүн. Тэгээд 1960 оны үеэс монголын хүн амд тэсрэлттэй өсөлт явагдсан. 1918 онд монголын хүн амыг тоолоход 650 мянга байсан. Одоо гурван сая гарчихсан байна. Тэгэхээр би тэр үеийг сайн талаас нь ярьсан. Харин өчигдөр сөрөг болгож үзүүлж байна лээ. 


Өчигдрийн нэвтрүүлэг бол зөвхөн эхлэл. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад зөвхөн үнэмлэхээ авчихаад явж байгаа хүн ийм юм хийж байна. Энэ анх удаагийн үйлдэл нь ч биш. Өнгөрсөн жил ч гэсэн АН-ынхны талд Х.Баттулга баахан монтаж, эвлүүлэг хийж тараасан. Бидний тухай байтугай хамтран зүтгэгч Г.Батхүүгийнхээ талаар "Тангарагийн буг" гэдэг кино хийсэн хүн шүү дээ. Тиймдээ ч цаашдаа сонгуулийн сурталчилгаагаа яаж хийх гэж байгаа, яаж хийхээр төлөвлөж байгаа нь өчигдрийн нэвтрүүлгээр харагдчих шиг болсон. Харин тэр тасдуулсан ярианы тухайд би Би М.Энхболд руу дайраагүй юм. Ю.Цэдэнбалаас эхлээд М.Энхболд хүртэл олон даргын нүүр үзсэн хүний хувьд дарга нарын тухай ярьсан байсан юм. Түүнээс нэг л хүний хэсгийг салгаж аваад хийсэн нь тэр. Тэр Ш.Гантулга гэдэг хүн чинь 200 хүнийг хороох тухай маш аймшигтай юм ярьж байна лээ. Үүнийг би Ш.Гантулгын тэнэг яриа биш Х.Баттулгын дотроо бодож байгаа бодол гэж ойлгосон. 


Хоёрт энэ нэвтрүүлгээ нутаг нэгт Босоо Ганбаадаа зориулсан байна гэж ойлгогдохоор байсан. Түүнийг  намнахын тулд намынх нь дарга Н.Энхбаярыг яриулаад л. Намын дарга ч гэж дээ. Тэр С.Ганбаатар нь өөрөө нэр дэвших гэж урьд орой нь МАХН-д элссэн санаатай юм байна лээ. 


Социализмын үед З.Баттулга гэж тагнуул энэ тэрийн талаар бичдэг зохиолч байсан юм. Одоо дандаа монтаж хийж байдаг Халтмаагийн Баттулга гэж зохиолчтой боллоо. Өөрөө гарч ирээд ярьж чадахгүй. Тэгсэн хэрнээ дандаа далдуур хооронд нь холбосон, эвлүүлэг хийгээд сууж байдаг... 


-200 хүний толгойг таслана гэдэг үг олон нийтийг өдөөн турхирсан, үймээн самууны сэдэл төрүүлэх зрилготой гэж ойлгож болох уу. Та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлээч? 
 

-Маш аюултай юм ярьж байна лээ. Тийм толгойгоо тасдуулах 200 хүн байдаг бол яалт ч үгүй Женко Х.Баттулга өөрөө орно шүү дээ. Өөрөө өөрийнхөө толгойг тасдах гэж байгаа юмуу хаашаа юм. Социализмийн үед Баянгол зочид буудлаас Мах комбинат хүртэл гуравхан том обьект байсан юм.  Баянгол, Талх чихэр, Мах Импекс гэх. Тэр гурвууланг нь Х.Баттулга элдэв арга саам хийж явсаар өөрийн болгосон шүү дээ. Тийм хүн 200 хүнийхээ тоонд орохгүй байна гэж байхгүй биз дээ. Энэ ардчилсан нийгэмд, хуультай улсад амьдарч байгаагийн хувьд эрүүл хүний боддог, хэлдэг үг биш шүү. Ер нь бол энэ их муухай өдөөн хатгалга л даа. Гэхдээ хууль тогтоомж Х.Баттулгад хэзээ ч хамаатай байгаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар ч бай, Ардчилсан нам ч бай самарсан хүмүүсийн гол нь Х.Баттулга. Миний мэдэхийн найман жил. Анх 2004 онд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын намаас УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон. Дараа нь Ардчилсан нам руу урваад тэр чигтээ бүтэн найман жил АН-ыг самарчихсан. Санаж байгаа бол 2012 оны нэгдүгээр сарын 3-нд АН засгаас гарсан. Тухайн үед Х.Баттулга Зам тээврийн сайдаар ажиллаж байсан. Гэтэл Х.Баттулга нь Засгаас гарч мэдэгдэл хийх гээд байсан учраас Н.Алтанхуяг нь нэг хоногийн өмнө өрссөн санаатай юм шүү дээ. 


-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад АН-ын нэр дэвшигчийг сонгоорой гэх утга бүхий нэвтрүүлэг гаргасаар байгаа? 
 

-Би чамд дахин хэлье. Х.Баттулга нь ч бай, С.Ганбаатар нь ч бай эд нарт тэр хуулийн тухай ойлголт байхгүй ээ. Хууль яриад нэмэргүй. Тэгэхээр энэ сонгууль дүрэмгүй, хар сонгууль болохоор харагдаж байна. Ёс суртахууны хувьд, хэвлэл мэдээлэл ашиглахын хувьд ч маш хар сонгууль болохоор харагдаж байна. Хар сонгууль хийнэ гэж бодож байгаа болоод л өчигдөр тэр нэвтрүүлгийг тарааж байгаа байх. Ер нь хар нэвтрүүлэг тарааж, 200 хүний толгой тасдана гэж ярьж байгаа хүмүүстэй юу ярих юм бэ. Цаашид ч ийм хар нэвтрүүлгүүд цацагдахаар хийгдэж байгаа гэж сонссон. 


О.Сараа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
200 хүний тоонд Баттулга өөрөө орно гэж Нямдорж л хэлсэн болохоос яг үнэнээр нь хэлсэн байна шүү. Кк кк
2017-06-01
Зочин:
Энэ болд гэгчээс асууя. Баттулга чамаас юугий чинь луйвардсан юм бэ? Баталгааг бодитой харуулаатхаач. Хэн улс орныг хагалан бутаргаж байгааг ялгаж салгах ухаан чамд алга байна. Байгаа бол Баттулга ингэж хагалан бутаргасан гээд хэлээтэх дээ. Баттулга Монголын аж үйлдвэрийг сэргээх гэснийхээ төлөө муулуулж байгааг нь мэдэх үү, бодит болсон үйл явьдалд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар чамд байгаа юу?
2017-06-01
Зочин:
Энэ нямдорж гэгчид чи хол очиж хуц гэж хэлье. Хар сонгууль хийсэн нь МАН өөрөө, албан тушаалыг урьдчилан худалдсан гэдгийг олон түмэн мэднэ. Би 1921 оны партизанууднын нэгний нь удам. Тэд эх орны хятадын гараас салгах, тусгаарр улсаа байгуулах чин хүслээр нэгдсэн. Харин одоогийн МАН эсрэгээрээ Монгол улсыг Хятадад найр тавьж худалдаж байгааг хүн бүхэн харж байна. Анхны ардын намыг зээлдэж эх орончдын үйл үйлсийг үгүй хийж байгаа эдгээр хүмүүсийг хязгаарлах хэрэгтэй байгааг олон түмэн ойлгоосой, ухаараасай, зориод хөдлөөсөй, тэдний худал үгэнд бүү автаасай гэж залбирая.
2017-06-01
Зочин:
Яруу найрагч Дашбалбарыг хортой идээнээс болж амиа алдсаны дараа телевизийн нэвтрүүлгээр нэг нэвтрүүлгээр гарахдаа Нямдорж би хамт байсан, гэхдээ нэг их идээгүй, архи уугаагүй гэж хэлж байсныг хүмүүс санаж байгаа болов уу? Яруу найрагч эх нутгаа гэсэн сэтгэлтэй учраас үгүй хийх ажиллагаа зохион байгуулаад өөрөө хянаад сууж байсан юм биш биз? Яагаад ингэж бодогдов гэхээр Х. Баттулгыг яаж үгүй хийх вэ, дарах вэ гэж Нямдорж хичнээн улайрч байгааг нь хараад л тэр. Баттулга Нямдоржийг бодвол Монголд хийсэн юмтай, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн. Тиймдээ ч Нямдорж Хятадын төмөр замыг Монголын нутаг дээгүүр сунгах гэж чармайсныг нь эсэргүүцсэн, үүнээс болж Нямдорж хятад эзнээсээ зэм сонссон байх л даа. Тэгээд Баттулгыг үзэн ядаад байгаа хэрэг.
2017-06-01
Зочин:
Толгойгоо авхуулах ёстой 200 хүний 1 - рт Нямдорж өөрөө байгаа биз дээ.
2017-06-01
Харанхуй монгол:
Энэ болд гэгч цагаан царайт минь чи тэр гэрэл гэгээтэй өөр улс орон эсвэл улаан дэнлүүний хятададаа очиж хуц бид харанхуй бүдүүлэгч гэсэн эх ороноо гэсэн сэтгэлдээ ард түмэн муу хэлэх үг олдохгүй үхдэл минь
2017-05-31
boldoo:
niiitleh erhiiig ingj hudaldaj awna gedeg yos bus zvil ter tusmnaa tervvgeeree songuuliiin surtalchilgaa ywuulna gedeg ter tusmaaa songuuliiin surtalchilgaa ehleegvi bhad bvr ch bolohgvi
2017-05-31
tvmeee:
zvgeer ajilaa hiigeed l ywhad yaadag bnaa ene odoo ene boliosoidooo nymdorj
2017-05-31
tvmeee:
zvgeer ajilaa hiigeed l ywhad yaadag bnaa ene odoo ene boliosoidooo nymdorj
2017-05-31
tvmeee:
zvgeer ajilaa hiigeed l ywhad yaadag bnaa ene odoo ene boliosoidooo nymdorj
2017-05-31
Bold:
Женко чинь баатар биш ЛУЙВАРЧИН гэдгийг одоо болтол ойлгоогүй байгаа нийгмийн харанхуй хэсэгтээ яаж ойлгуулах вэ. Өөрий арьсаа хамгаалахын тулд улс орноо сүйрүүлэх, ард олныг хагалан бутаргахыг юман чинээд тоохгүй байгаа түүний үнэн нүүр царайг яавал ойлгох юм бол доо.
2017-05-31
Bold:
Женко чинь баатар биш ЛУЙВАРЧИН гэдгийг одоо болтол ойлгоогүй байгаа нийгмийн харанхуй хэсэгтээ яаж ойлгуулах вэ. Өөрий арьсаа хамгаалахын тулд улс орноо сүйрүүлэх, ард олныг хагалан бутаргахыг юман чинээд тоохгүй байгаа түүний үнэн нүүр царайг яавал ойлгох юм бол доо.
2017-05-31
Зочин:
Энэ болд гэгчээс асууя. Баттулга чамаас юугий чинь луйвардсан юм бэ? Баталгааг бодитой харуулаатхаач. Хэн улс орныг хагалан бутаргаж байгааг ялгаж салгах ухаан чамд алга байна. Байгаа бол Баттулга ингэж хагалан бутаргасан гээд хэлээтэх дээ. Баттулга Монголын аж үйлдвэрийг сэргээх гэснийхээ төлөө муулуулж байгааг нь мэдэх үү, бодит болсон үйл явьдалд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар чамд байгаа юу?
ganbaa:
nymdorj ugaasaal iiimerhvvv yum yrij ywdiiishdee mongolchuuud bvgd l medne!! ewlvvleg bsan ch iim yum helsn hvn ni bichlegeeereee bhad ingeh hereg bgaa ch yumuu vgvi ch yumuudaa
2017-05-31
Зочин:
Ingej yarih bolsoon tegeed yah duugvi darluulaad bai gejvv Nysmdorj 27 jil hudlaa hutslaa hutssaar l bna
2017-05-31
зочин:
200 хүний толгойг хүлээн зөвшөөрч байгаа юм байна нэмкэийн толгой нэлээд дээгүүр орох байхаа бусад нь түүний талын хүмүүс
2017-05-31
shinjeech:
Ene khunii amnaas neg ch oligtoi ug garakhgui uym
2017-05-31