Дараагийн сайдаараа ”дан дээл”-тэй хүнийг оруулж ирээрэй

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэв. Ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг Засгийн газар өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлэв.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Ажлаа мэддэггүй, хийдэггүй, УИХ-даа хүндэтгэлгүй ханддаг төрийн албан хаагчид олон байна. Энэ систем өөрөө ялзарчээ. Ж.Батсуурь сайдын хувьд системийн золиос болж байна гэж би бодож байна. Төрийн албан ялзрал ийм болжээ. Системтэйгээ эвлэрэхгүй байгаа хүмүүсийг зайлуулдаг. Баг нь Ж.Батсуурь сайдыг хүлээж авсангүй юу, Ж.Батсуурь багтаа орж ажиллаж чадсангүй юу.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Сайд бодлого гаргадаг, өдөр тутмын ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар удирддаг. Ер нь сонгуулийн 60 тэрбум төгрөгийг бүрдүүлж чадаагүй сайд огцорч байна. Ж.Мөнхбатын өрөөгөөр би явдаг, дандаа албан тушаал яригддаг. Нэг сайдынхаа нүүрийг цохиж оёдол тавиулчихаад өөрсдөдөө хариуцлага тооц. Хоёр сарын өмнө хоёр хүний алтан амь алдсан сайдад хариуцлага тооц гэхээр та нар хариу өгөөгүй. Мөнгө төлсөн хүндээ хариуцлага тооцдоггүй, мөнгө төлөөгүй хүнээ хариуцлага тооцдог. Та нарын хариуцлага “бай”-гаа онохгүй байна. Хамгийн ядарсан хүн рүүгээ дайрч байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

 

-Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлаа оруулж ирж байна. Үүнийг төрийн бүх шатанд харуицлагатай болгох дохио гэж ойлгож байгаа. Боловсролын салбар хүний хөгжлийг авч явдаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн оролцоотой ажлыг нь сайжруулах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Монгол төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг үг санаанд орж байна. Өөрийгөө энэ салбарын сайд гэж яриад байгаа бүсгүй, эрдэмтэн гэж яриад байгаа залуучуудыг хараад зэвүү хүрэх юм. Сайдаа ажил хийлгэхгүй байна. Ж.Батсуурь сайд өнөөдөр огцрох байх. Маш өндөр үнээр гарч байж магадгүй. Сахилга хариуцлага алдсан хүн хэдэн зуугаараа бий. Зөв жишгийг буруу хүнээс эхэллээ. Энэ төрд зүтгэсэн Ж.Батсуурийгаа хаячихгүй юм байгаа биз дээ. Сахилга хариуцлага Ж.Батсууриар эхэллээ. Дэлхийн улс орнууд уг нь ирэх дөрвөн жилд Монгол Улс тогтвортой ажиллах нь гэж харж байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

“Номхон тэмээг ноолоход амар” гэдэг шиг Ж.Батсуурь сайдыг огцруулах асуудалд мөн ч олон зүйл бодогдож байна. Хэрвээ тест задарсан үндэслэлээр огцруулж байгаа бол Сангийн яам, БХЯ, ЭМЯ гээд асуудал байгаа. Би Ж.Батсуурь сайдыг мэднэ. Огцрууллаа гэхэд “за” гээд явах хүн.  Ж.Батсуурь сайдыг огцрууллаа гэхэд дараагийн сайд ”давхар” дээлтэй байхгүй шүү. Ж.Батсуурь дан дээлтэй сайд байсан. Ж.Батсуурь сайд намдаа ганцаарджээ. Яам дээр болдоггүй нөхөд байдаг шүү. Сангийн яам, ЭМЯ, БСШУСЯ-нд ч байгаа. Маргааш Эх үрсийн баяр өдөр хэн үгээ хэлэх вэ, сайд нь огцорчихлоо. 

 

Ийнхүү гишүүд саналаа хэллээ.  Дараагаар нь БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжив. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Za mergejliin bus zasagaa ogtsruulbal deer dee
2017-05-31
Ёндонсамбуу:
БХ-ын сайд Б.Бат-Эрдэнийг огцруул. Хариуцсан салбарт нь энхийн цагт 2 аавын хүү амиа алдлаа. Хэрвээ Япон ийм явдал тохиолдвол сайд нь аль эрт огцорсон байгаа. Мөн БОАЯЖ-н сайд Оюунхорол, ЭМ-ийн сайд авгай хэн билээ тэрийг ч мөн адтл огцруул.
2017-05-31
Зочин:
Оюунхорол сайдын аппарат юу гээч болсныг ЕС, Намын дарга - мартсан уу?????????????????????
2017-05-31
unshigch:
Харин тиймээ
2017-05-31
irgen:
Tsogtsetseg oyinhorol nariig yavuulaachee
2017-05-31
Зочин:
Одоо л энэ яаманд цэвэрлэгээ хийхгүй бол МОНГОЛД шинжлэх ухаан хэзээ ч урагшаа ахихгүй шүү. НЭг хэсэг нөхдүүд ч бий дээ.
2017-05-31
124578866:
Оюунхорол, Батэрдэнэ мэтийгээ огцруулаач. Жинхэнэ авилгыг хөхүүлж зохион байгуулж байгаа 2 гахай даа.
2017-05-31
Зочин:
Яамдын ялзарсан аппарын ямбий авгай нарыг цэвэрлэх цаг болоогүй юу
2017-05-31
Зочин:
Оюунхорол сайдын аппарат юу гээч болсныг ЕС, Намын дарга - мартсан уу?????????????????????
unshigch:
Харин тиймээ