ТНБ-ийн даргатайгаа хамтарч ажиллаж чадахгүй гэж бичиг ирүүлсэн

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар  БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 64.3 хувийн саналаар түүнийг Засгийн газрын гишүүнээс чөлөөллөө.  Үүнтэй холбогдуулан  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

-БСШУС-ын сайдыг огцрууллаа. Энэ яамны холбогдох хүмүүст хариуцлага тооцох уу?

 

-Салбарын сайд бол тухайн салбарын ажил, үйл ажиллагааны хэрэгжилтийг  Ерөнхий сайд болон улсын хэмжээнд  дангаараа бүрэн хариуцах үүрэгтэй. Салбарын яамаа удирдаж чаддаггүй, яамныхан нь хэдэн тийшээ хараад суучихсан асуудал хэд хэдэн удаа гарсан. Сайд болон Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг нь байлцуулж байгаад Ерөнхий сайд  үүрэг даалгавар өгч байлаа. Саяхан улсын шалгалтын тест задарч, дахин шалгалт өгөх үзэгдэл Монгол Улсад анх удаа гарлаа. Тийм учраас Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд БСШУС-ын сайдад хариуцлага тооцож байна. Дараагийн шат шатны хүмүүст хариуцлага тооцно.

 

Ерөнхий сайд өнөөдөр ОХУ-д ажиллахаар мордсон. Дараагийн сайдыг богино хугацаанд оруулж ирнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Өнөөдрийн тухайд Ерөнхий сайдад нэрлэсэн хүн байхгүй.

 

-Сайдыг түр орлон гүйцэтгэгчээр хэн томилогдох бол?

 

-БСШУС-ын сайдыг ЗГХЭГ-ын дарга түр орлон гүйцэтгэгдэг. Тийм учраас өнөөдрөөс сайд томилогддог би түр орлон гүйцэтгэнэ.

 

-Төрийн нарийн бичгийн дарга нь салбарын сайдаа огцрууллаа гэж байна. Энэ талаар?

 

-Төрийн нарийн бичгийн дарга сайдыгаа огцруулах хүн биш байх. Ер нь энэ салбарын удирдлагууд хэдэн тийшээ хараад суусан. Тэр байтугай Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллаж чадахгүй гэж газрын дарга нар Ерөнхий сайдын нэр дээр  бичиг ирүүлж байсан. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xxxxxxxxxxxxxxx:
turiin nariin bichgiindargaa ogtsruulaach ee ter gazriin dargiig ni bas xalaach shinechlel xiixgui bol myangan darga uurchlugduud nemergui
2017-06-02
Зочин:
Мөнхбат сайдаа. Дарга нарыг зарим архаг нөхдийг халахгүй бол ямар ч ссайд ахиадл огцорно.
2017-05-31
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-31
zochin:
Amaraagin egch ni TNB darga shuude.ed nar ajliig ni avch vhadahgui sh de.
2017-05-31
Яам дотроо бугшсан хогын ургамлуудыг ЦЭВЭРЛЭЭЧ:
Сайд, ТНБ даргаа шантаажилдаг яам байгууллага дотроо оон жил идэж уугаад бугшчихсан яамны газрын дарга мэргэжилтнүүдийг сольж салхи оруулж өөрлөлт хийхгүй бол ганц сайдыг солиод тус болохгүй ээ.Ийм бугшсан заваан газар Монголоор нэг дүүрэн байна. Бүгдийг нь өөрчил
2017-05-31
Зочин:
Мөнхбат сайдаа. Дарга нарыг зарим архаг нөхдийг халахгүй бол ямар ч ссайд ахиадл огцорно.