Хүүхдийн авьяасыг дэмжигч ”Дусал мэдрэмж”

img

 

Юу юугүй сурагчдын амралт эхлэн, хөдөө зусландаа гарах нь гарч, гэртээ өнжих нь өнжиж, дэлгэр сайхан зуны улирлаа өнгөрүүлэх нь...

 

Зүлгэн дээр мах шарж идсэн шиг зүгээрийг хийж амрах нь сайхан ч бас тархиа атаршуулж, төсөөрөхгүйн тулд өөрийгөө боловсруулах, шинэ зүйл сурахаа мартаж болохгүй ээ.

 

Хүүхдийн авьяасыг дэмжигч "Дусал мэдрэмж" сангийн тухай та сонссон уу?

 

Тэгвэл энэхүү сан нь ГИТАР, АМАНХУУР, ҮКҮЛЭЛЭ хөгжмийн зэмсэг болон ЯПОН ХЭЛ,  ОРИГАМИ, МОНГОЛ БИЧИГ, УГАЛЗАН ЭВХМЭЛ, ДӨРВӨЛЖИН ЭВХМЭЛ зэрэг бүх сургалтуудаа 30,000 төлбөртэйгээр хүүхдүүддээ зориулан явуулж байна.

 

 

Түүнчлэн гар урлалын сургалтыг хүүхдэд зориулсан хөтөлбөрөөр боловсруулан явуулж байгаа ба нэг сарын сургалтанд суугаад 4 төрлийн гар урлалын чадвар эзэмших боломжтой нь үнэхээр гайхалтай боломж юм.  ЭСГИЙ УРЛАЛ, ЦААСАН УРЛАЛ, САГС СҮЛЖИХ, 3D БАРИМЛЫН ШАВРААР УРЛАХ, НЭХМЭЛ УРЛАЛ, ТУУЗАН УРЛАЛ, ДЕКУПАЖ тэр ч бүү хэл гоймонгоор хүртэл эд зүйл урлаж болохыг ирээд мэдрээрэй.

 

 

 

 

 

Дусал мэдрэмж сан 5-18 насны бүх хүүхдэд нээлттэй бөгөөд долоо хоногт 1 удаа 120 минутаар хичээллэж, бие даалт өгөх тул зусландаа гардаг айлууд байнга нааш цааш яваад байх шаардлагагүй, бас хүүхдүүд өөртөө сахилга баттай байхыг суралцах давуу талтай. Хичээнгүй, сайн суралцсан сурагчдаа "Дусал мэдрэмж" сангийн авьяастнаар элсүүлэн авч, цаашид дуу бүжиг, хүүхдийн богино кино, идэвхтэн бичигч, сэтгүүлч, жүжиг зэрэг урлагийн авьяас чадварыг дэмжих бүх тал дээр хамтран ажиллах нь Дусал мэдрэмж сангийн гол зорилго юм.

 

 

 

Томчууд нь яах вэ? гэж гайхаж байна уу! Хүүхэд багачуудынхаа авьяасыг харамгүй дэмжихийн төлөө тэд сандаа хандив цуглуулдаг. Гэхдээ зүгээр л нэг хандив гуйхгүй ээ. Томчуудад зориулсан сургалтуудаа ажлын бус цагаар зохион явуулах тул та ч бас хамрагдаж болно. Таны сургалтын төлбөр хүүхдийн авьяасыг дэмжих "Дусал мэдрэмж" санд хандивлагдаж, багачуудын авьяасыг дэмжихэд зориулагдана гээд бод доо. Илүү үг нуршаад яахав. Дэлгэрэнгүйг сангийн хамт олноос аваарай. Урин дулаан зуны цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шинэ боломжийг танд танилцууллаа.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ