Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан Манлай баатарын зээ охинд хоёр өрөө байр бэлэглэхээр болсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хоёр өрөө байрны түлхүүрийг Д.Лхамжавд өнөөдөр /2017.05.31/ гардуулан өгчээ.
Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн охин Должингийн охин Лхамжав нь Дархан хотод нийтийн байранд аж төрж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү өөрийн гэсэн байртай боллоо.
Их аварга Д.Дагвадорж "Эмээгээ шинэ байранд нь оруулж өглөө.Ээж минь сайхан дээл хийж, сайхан ч таарлаа. Эмээ маань урт наслаг ээ” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Манлай баатар Ж.Дамдинсүрэн нь 100 жилийн өмнө манжийн дарлалыг эсэргүүцэн босч, Монголыг нэгтгэх их үйлсэд амь бие хайрлалгүй зүтгэж явсан эх оронч билээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |