Түр зуурын бороо орж, үдээс хойш сэрүүснэ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Эхийн гол Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.   

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 13-18 градус, бусад нутгаар  шөнөдөө 10-15 градус, өдөртөө сэрүүсч 17-22 градус дулаан байна.

 

 

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 0-5 градус, бусад нутгаар  3-8 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна. 

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12  метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-20 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө  15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-15 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. Үдээс хойш сэрүүснэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ