Энэ сонгуулийн ХАР ЖОР

img

 

Эх орноосоо урвах  бол аль ч ард түмний хамгийн эмзэг харшилтай сэдэв.  Манай онцлогт энэ сэдвийг Хятад цустай холбочиход бараг л нам авна гэсэн төөрөгдөл одоогийн сонгуулийн ПиАр хийгчдийн тархинд гүн суусан байгаа нь илт мэдрэгдэх боллоо. Заримд нь тархи угаалт хийх  үндсэн арга барил болсон байна. Иймэрхүү эх орноосоо урвах ба хятад угсаатай хүн Ерөнхийлөгчид өрсөлдөж  буйг илрүүлэх ба түүнийг нотлох цуурхал одоо хүний дургүй хүргэхээс цаашгүй болсоныг  мэдэрмээр. Гүтгэлэг гүжирдлэг сонгуульд хэлбэржиж л байдаг. Гэхдээ Монголын  улс төрчид, бүүр удирдагч нь хужаа цустай байх тухай нь сонгогчдын дургүйг хүргэхээсээ өрсөлдөгч талынхныгаа өдөөж, үр дагаварт нь нийгэм хуваагдан жалга дов, баруун зүүн аймгаараа талцан, ихээр эвдрэлцүүлэх салхийг босгодог.

 

Тэр жилийн сонгуулийн нэг бүтэлгүй  дурсамжийг пиарчид их ярьдаг. 2009 оны сонгуулиар Н.Энхбаяр нэр дэвшигчийн Пиарын багт хүний өөрийн намын үнэнч ба урвасан шарвасан зүсэн зүйлийн нөхдүүд баг болон цуглаж жинхэнэ бантанг нь хутгаж байлаа. Өрсөлдөгч Ц.Элбэгдоржийг хятад гаралтай, жужаа гэж харлуулах хогийн төлөвлөгөөг нэг нь зүтгэн дэмжүүлжсээр, үүнийгээ улайран явуулсан. Энэ болхи дайралтынх нь хариуд АН –ын штаб салхиных нь дагуу ганц хөдлөөд сонгуулийн чигийг эргүүлчихсэн. 

 

Сурталчилгааны сүүлийн өдрүүд. Эрх баригч намын нэр дэвшигч Н.Энхбаярын штаб нэг л биш уймраа байгааг ажиглагчид хэлсээр байлаа. Тэд бярдсаар хятад Ц.Элбэгээг сонгохгүй шүү гэсэн салхи босгохоор улайрсаар. Харин тэвчээртэй гүтгүүлсээр харагдах Ц.Элбэгдорж мэхийг нь дагуулж тонгороо хийлээ. Сонгуулийн сурталчилгааны хаалт дээр Сүхийн талбай дээр зассан индэр дээр нэр дэвшигч Элбэгдоржийн ээж  Б.Хонинхүү асан ирсэн байв. Хүү нь эжийнхээ өвдгийг түшээд уйлсан санагдана. Хүүгийнх нь хэлсэн учирлал маш энгийн бөгөөд  ээжүүдийн сэтгэл шимширмээр... Таныгаа гүтгүүлээд дуугүй тэсээд байгаад уучлаарай. Хүү нь эв нэгдлийг, эх орноо бодоод тэслээ... гэсэн утгатай байсан санагдана. Б. Хонинхүү асан  Бид бүгд Монголчууд шүү дээ ..., битгий бууж өгөөрэй гээд хүүгээ үнссэн...  Гүйцээ. Ард түмэн дургүй нь хүрэв. Эгэл боргил сайхан буурал ээжийг сонгуулийн дайнд татаж Хятад цустай гэж гүтгэсэн энэ ажиллагааны цаана тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаяр байгаа гэж олон хүн буруутган дургүйлхэв. Эвтэй байхдаа хүчтэй гэж уриалах хэрнээ  өрсөлдөгчөө Хятад цустай гэж хараар будах энэ Пиарын ажиллагаа нэр дэвшигчээ санаатай хорлосон гэмээр юм болж, ялагдалд том хувь нэмэр оруулсаныг сонгуулийн шинжээчид онцолдог.

 

Энэ алдааг арай зөөлөн хэлбэрээр дахин сэдрээж, буруудах шахсан хүн бол  МАН-ын нэр дэвшигч Б.Бат Эрдэнэ.  Би цэвэр цусны Монгол гэсэн утга санаа бүхий үгийг хэд хэдэн хувилбараар хэлж үзсэн. Энэ цогыг үлээж гал болгох хариуг нь АН-ыхан дор нь сэтгэж Увсын талаас жагсаал өрнүүлээд авсан.  “Бид цэвэр биш бохир монгол уу”, “жинхэнэ монгол уу, хулхи монгол уу” гэх мэт уриаг бариулсан байдаг. Ингэж эв нэгдлийн билэг тэмдэг Ерөнхийлөгчийг сонгох сонгууль эвээ эвдэлж гэрээ нураах шахам өрнөлд хүрдэг.

 

Өдгөө сонгуульд ийм хар жорууд улам нарийсч  жагсаал зохион байгуулах бус сошиал хүрээнд хороо цацаад сууж байх хялбар арга барилд шилжсэн. Эвлүүлэг гэдгийг уран чадамгай хийж өөрийг нь ангайтал яриаг нь эвлүүлж эсрэг талд харуулах бол энүүхэнд болсоныг бид “Улаан тарианы хүүхдүүд” -ийн эрээн мяраан ярианаас харав.

 

Цахим хөгжихийн хэрээр сонгуулийн “хар жор” нэмэгдсээр. Олон нийтийн сүлжээ бол үзэл бодлын харьцуулшгүй чөлөөт индэр болохынхоо  цаанаа нэр дэвшигчдийг хэн нь хэн бэ гэдгийг харуулах ил тодын самбар болоод байгааг тэд олж харах хэрэгтэй.

 

АНУ –ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллариг унагаахын тулд Сирийн хямралыг бай болгосон.  Тэд том гүрэн болохынхоо хувьд дэлхийн дайны голомтын цогыг үлээж байдаг бол бид энд улиг болсон хужаа цустанг илрүүлэх хөөрхийлөлтэй аргаа нухсаар суух. Энэ сонгууль өнгөрөхөд бид шинэ Ерөнхийлөгчтэй болно. Тэр хүн нь бүх ард түмний эв нэгдлийн орой болж суух хүн шүү дээ.  Эхнээсээ гэрээ нураах галаар тоглох хэрэггүй .

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dsn:
ymar tsustai bailaa ch mgl.n tuluu tsohiloh zurh heregtei ! mgl tsustai bi geed eh oron ard tumen bidniig 20 garui jil hudaldsan mgl heregvuiee, mun olon ulsad bolovsroltoi yos zuitei erunhiilegchiin nuur tsarai heregtei!!
2017-06-04
kub:
garal uusleer yalgavarlan gaduurkhakh ni tiim zokhistoi khariltsaa bish gej bodoj baina
2017-06-04
Jagaa:
Chi mie shig ee xujaa
2017-06-03
Ананд:
Монгол байсан Энхболд биш
2017-06-03
зочин:
тэр үед элбэгдорж уилаж байсаныг монголын ард түмэн мартаагүй харин энэ хүн монголын ард түмэн болоод энэ улс оронд юу хийв одгоогийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй эрхэмүүд ч мөн адил юу ч хийхгүй
2017-06-03
Монгол хүн:
Энэ өгүүллийг бичсэн Баярхүү чинь жинхэнэ хужаа даа.
2017-06-02
зочин:
Ганбаатар шоучин гар шүү дээ . Оюутолгойг шүүмжилсэн болж Оюутолгойгоос мөнгө л авдаг мөнгөний төлөө л гар шүү дээ.Оюутолгойн тэжээвэр шүү дээ. Аягүй бол 10 тэрбумаа Оюутолгой, МАН-аас босгосон байгаа даа шалгаач Ганбаатарыг ...Хоосон шүүмжилж өөрийн нэр хүндийг өсгөн мөнгө олж байгаа даа
2017-06-02
Зочин:
ene bayarkhuu gegch hen yum boloo ...?
2017-06-02
зочин:
Энхбаярын зөв байсан юм бишүү, Эба ямар сонирхлоор АН-нэр хүнд, Алтанхуягын Засгийн газрыг унаган АН-г хэрэх самрав ,хэний эрх ашигт үйлчлээд байнаа...
2017-06-02
зочин:
Энхбаярын зөв байсан юм бишүү, Эба ямар сонирхлоор АН-нэр хүнд, Алтанхуягын Засгийн газрыг унаган АН-г хэрэх самрав ,хэний эрх ашигт үйлчлээд байнаа...
2017-06-02
Зочин:
С.Ганбаатар чинь Архангайн хужаа гээ биздээ
2017-06-02
Зочин:
Battulga eejeeree piardaad eheljee zailuul. Bas l hudlaa gar, Ganbaagaa songohoos
2017-06-02
Зочин:
С.Ганбаатар чинь Архангайн хужаа гээ биздээ
Зочин:
Өмнөх хүмүүс нь үнэхээр хятад байгаагүй эсвэл тодорхой бус байсан болохоор тийм юм болсон. Харин энэ удаад Миеэ бол үнэндээ баталгаатай хятад цустай.
2017-06-02
Zochin:
Ene AN chin yamar ch uzel barimtlalgui ustsan nan yum bishuu ene hiij baigaa yum ni jonhuugiin yum uu AN iin bodlogo yum uu.AN tarsan bn.Jonhuu dunhuu tolgoigooroo erunhilugch bolj hergees multarna geed uzeed baigaa yum bn.
2017-06-02