Хямралын хаягаа зөв онох хэрэгтэй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн тайланг сонслоо.

 

Дараагаар нь гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Эдийн засгийн бүлэглэлийн сонирхол, шунал эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн. Үүнийг хэлэх хэрэгтэй. Одоогийн Ерөнхийлөгчийг би тухайлбал сонгоогүй. Би өөрийн намын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд саналаа өгч байсан. Гэхдээ би эдийн засгийн хүндрэлийг одоогийн Ерөнхийлөгчтэй холбож бодохгүй байна. Одоогийн Ерөнхийлөгч олон төсвөө нэгтгэ гэдгийг удаа дараа хэлж байсан. Тийм учраас эдийн засгийн хямралын хаягаа зөв онож хэлэх хэрэгтэй. Одоо зовлон ярьж суудаг цаг өнгөрсөн. Ард түмэн биднээс цалин мөнгөө хэзээ нэмэх вэ, боловсрол, эрүүл мэндийн салбараа хэзээ сайжруулах вэ гэдгийг хүсч байгаа. Тийм учраас би энэ талаар хэлье гэж бодсон юм.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Бид хориг, хяналт  тавих эрхээ сайн хэрэгжүүлэх ёстой. Уг нь энэ тайлангаар дараагийн сонгогдох Ерөнхийлөгч ямархуу эдийн засаг, санхүүгийн байдалтай улс орныг хүлээж авч байгааг л сонсож байх шиг байна. Үүний оронд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын талаар л сонсох хэрэгтэй. Одоо сонгууль эхэллээ. Сэтгэхүйн дайн болж байна. Телевизийн нэвтрүүлгээр 200 хүний толгой авна гээд ярьж болох уу. Алаан хядаанд уриалсан явдал хуулиараа хориотой. УИХ, орон нутгийн сонгууль нэлээн ширүүн өрсөлдөөнтэй байдаг. Би Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг хүндэтгэлтэй ханддаг гэж боддог. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэ тэмдэг.  Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад холион бантан явагдаж байна.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Эдийн засгийг улстөржүүлэхгүй байх үндэслэлээр энэ асуудлыг гаргаж тавьж байгаа юм.  Сонгуулийн сурталчилгаа хийхдээ нэгдсэн ойлгоцтой байх хэрэгтэй. Харамсалтай нь сонгууль тулсан, сурталчилгаа эхлэх үед хэлэлцэж байгаа нь оройтсон зүйл. Ирэх дөрвөн жилийн эдийн засаг нийгэмд үнэлгээ өгсөн байх хэрэгтэй.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж  үг хэллээ. Үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
SARANGEREL HKANUUL d 2 UDAA SON. ch YU CH HKIIDEGGYI , HKUDAL IKH YRIDAG HKANUULD OGT HKEREGGYI , MANAI 3r HKOROOND IRDEG CH UGYI , IREED CH HKEDEN HKUN TSUGLUULJ KHUDAL YRINA ....
2017-06-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-02
zailaarai chi muu:
KAZINO ENE TER GD HUTSAAD BAISAN SHUU YAMAR CH AIL GER ULS ORON UNGUTEI UUDTEIGEE BARCHAD MURIITEI TOGLIOMOOR UUDULSUN TUUH BAIHGUI SHUU MALAA AMAA HAMHIJ YAVAARAI CHI MUU
2017-06-02
Zochin:
Ene bas saikhan shaadag avgai shuu. Nuhruu erunhii auditar huuhdee hudaldaj avah ajillagaanii heltsiin dargaar bas bus geed l .....
2017-06-02