Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ы чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдлын тайланг сонсож, Ард нийтийн санал асуулг явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн оролцоог хангах УИХ-ын тогтоолын төслийг батлав. Ингэснээр ирэх есдүгээр сарын 15 хүртэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр болж байна.
Мөн ЭМД-ийн Үндэсний зөвлөлийг байгуулж, гишүүдийг томилсон юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ