Х.Баттулгад холбогдох хэргүүдийг эцэслэхийг шаардлаа

img

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо нар хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн шийдвэрлэхийг шаардсан хууль хяналтын байгууллагуудад хандаж буйгаа мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов зарлагдсан цагаас эхлэн энэ удаагийн сонгууль хуулийн хүрээнд бус, хэн нэгнийг гүжирдэн гүтгэх, доромжлох үйлдлээр зарим нэр дэвшигч сурталчилгаагаа эхэлж байгаад бид харамсч байна. Зөвхөн МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын нэр хүндэд халдаад зогсохгүй тус намын нийт гишүүдийг гүжирдэн доромжиллоо. Тиймээс бид энэ удаагийн сонгууль шударга болох, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстойг сануулж холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж эхэлснээ мэдэгдье. Мөн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгатай  холбоотой эрүүгийн гэмт хэргүүдийг шалгах явц ямар шатандаа яваа вэ гэдгийг биднийг сонгосон иргэд, сонгогчид асууж ихээхэн эргэлзээтэй байна. Бид хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй тул эцэслэн хариу өгөх байх гэж хүлээсээр байтал Х.Баттулга нэр дэвшлээ. 

Нэр дэвшигч Х.Баттулгыг ҮХАА-н сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессийн тухай хуулийг зөрчин Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих шийдвэр гаргуулж, санхүүжилтийг гүйцэтгэлээс зөрүүтэй гаргуулж 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байсан. Мөн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замыг барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонгконгод үүсгэн байгуулсан “Море” компанид хууль бусаар олгох нууц гэрээг 2011 онд байгуулж үүнийхээ шан харамжид Wang Wenliang-ийн төрсөн дүү Wang Daqian гэх этгээдийн Хонконгт үүсгэн байгуулсан “Koon Yau Limited” компанис “CAMEX”, “Их Майдар” сан, “Түмэн хишигтэн”, “Либерти партнерс” компаниудаараа дамжуулан 2 сая ам.долларын хээл хахууль авсан гэх хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа вэ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь ҮХАА-н  сайдаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийхээр батлагдсан Засгийн газрын 2013 оны 76 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангалгүйгээр дур мэдэн тендерийн шаардлага хангаагүй “Натур фрэйндли” ХХК-ийг хууль бусаар шалгаруулахдаа 4.3 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирлыг учруулсан зэрэг гэмт хэргүүдийг шалгах явц аль шатандаа явж байна вэ.



Одоо тэр сэжигтэн үү, яллагдагч уу, шүүгдэгч үү, статусыг нь тодорхойлж өгөөч. Энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ. Хэргийг хаасан бол түүнийгээ сонгогчдод хэлж мэдээлээч гэж  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ТЕГ, УПЕГ, ЦЕГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудаас шаардаж байна. Яагаад өөрт нь холбогдох гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад бусад хүнийг эрлийз, хятад гэхчлэн доромжлоод, байгууллага тэр тусмаа намын байгууллагыг гурван сонгууль дараалан “60 тэрбумын хэрэг” гэгчээр гүтгэж, түүнийгээ сонгуулийн сурталчилгааны үеэрээ яриад байна вэ. Үнэхээр 60 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор албан тушаал наймаалцсан үйлдэл илэрсэн үү, эсвэл эвлүүлэг гэдэг нь тогтоогдсон уу гэдгийг хууль, хяналтын байгууллагууд олон нийтэд мэдээлж гүтгэсэн бол хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй. Энэ бол барьцсан явдал биш, Монгол Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай сонголтын өмнө зайлшгүй мэдэх ёстой асуудал” гэсэн юм. 



Энэ үеэр НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо “Монголын шинэ үе шинэ сонголт хийх гэж  байна. АТГ, прокурор, ҮАБЗ дээр хэргүүдийн хэрхэн шийдэгдсэн талаар сонгогчдод тодорхой мэдээлэл өгч байж сонгууль шударга явагдана. Одоогоор яг хэдэн хавтаст хэрэг байгаа, яаж шийдэгдсэн юм бэ. Түүний холбогдсон 720 тэрбум төгрөг бага мөнгө биш. Наанадаж 720 цэцэрлэг барих мөнгө. Ийм хэмжээний мөнгө төрийн алба хашиж байхдаа завшсан бол үнэнийг олох ёстой. Энэ талаарх мэдээллийг холбогдох хүмүүсээс авч иргэдэд мэдээлэх нь одоогийн Эв нэгдлийн билэг тэмдэг, ҮАБЗ-ийн тэргүүний нэн даруй хийх ажил, үүний үнэн мөнийг олж өгөөч гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүсч байна. Зөв зарчим, зөв мэдээлэлд суурилсан, хууль ёсны сонгууль болоосой гэв. 



Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат “Бид шаардлага хүргүүлээд орхихгүй. Шалгагдаж буй асуудлууудад эцсийн хариулт өгөх хүртэл тэмцэх болно” гэдгээ мэдэгдээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ТЕГ, УПЕГ, ЦЕГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудад шаардлагаа хүргэхээр болсноор хэвлэлийн хурал өндөрлөсөн. 

Э.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
авилгач газрын наймаачин хувалдагч хүн Eрөнхийлөгч байж болох уу тэгээд
2017-06-07
зочин:
МАН-ынхаа бусадруу дайрч давшилж байхаар наад 60-н тэрбумын асуудлаа яах гэж байна угаасаа МАН хүнийг гүжирдэн гүтгэж хэлмэгдүүлэхдээ гарамгай ш дээ бүүр гаршчихсан НАМ шүү дээ 30-аад оноос л эхлэлтэй , Өөрснийхөө булхай луйварыг мэдсээр байж инээдэмтэй юм дөө ингэж Ард иргэдийнхээ доог тохуу болж яана даа Та нарын булхай луйварыг бүгд л мэлнэ шүү дээ
2017-06-07
suraggui batsaanuud:
ENE DOLOOGCH ARAI BISH BAIHAA KKK .TSUNH L BARIG CH BAIH YUGA CH MDEHGUI AMIGUI ALBATUUD MIN DEE
2017-06-07
Ккккккк:
60- н. ТЭР БУМЫН СҮЛЖЭЭНИЙ ГАР ХӨЛ БОЛОГЧИДЫН ХИЙЖ БАЙГАА ЯДСАН АРГА. КККК. Х.БАТУЛГЫН ГЭЖ НЭРЭЛЭЭД БГАА ЗОХИОМОЛ ГҮЖЭРДЭЛГИЙГ ЭД НАР Л САНААЧИЛСАН БЖ МЭДЭХИЙМ . ГҮТГЭХ ТУСАМ Л РЕЙТЭНГ НЬ ӨСӨӨД БГАА Х.БАТУЛГАД САЙН СУРТАЛЧИЛГАА БОЛЛОО.
2017-06-07
Eh oronch:
Sait bichij humuus zaluus dandaa Battulgaig demjij bgaa tsoon.bichihgui hunii uhaantai hun say gariu humuus Enhbold demjine gej duudsan.Battulga bol bulhai 76chinegeleg spirt oruulj gaalin tatvargui oruulsan.
2017-06-07
Зочин:
zailaach, hunii sanal deeremdej huuli busaar turiin undurt garchihaad muusain bazaanuud
2017-06-07
enkhbolgiin 60 terbum:
267km tumur zamiin ajliig televizeer kharaagui yum u
2017-06-07
Nyambaatar:
Үхэж байсан бөгс долоогчид,Цүнх баригчид дэлхийд тоотой 3,,4 үлдсэн коммунизмтайгаа хамт арилж дэлхийгээс зайлалдаа.90 жил монголыг хооронд нь тэрсэлдүүлж ховч хутгаж амьдрууллаа.Одоо зайлцгаа.
2017-06-06
Muugii:
Zugeer l ajilaa hii l Dee. Ter tumur zam chine barigdah etssiin muchid gatsaatsaniig medej baigaa shd. Zunduu l ajil hiigdsen bna lee. Ochood uz gishuu mine. Huurai muchir shig sharjignahaa boli... Chi tuimer tavij medne shuu...
2017-06-06
Зочин:
TA NAR EKHLEED 60 TERBUMYNKHAA UCHRYG MONOLCHUUDDAA TAYLBARLACHIKH , TSUNKH BARIGCH , BUGS DOLOOGCHIDOO
2017-06-06
Зочин:
Ялланлагчаар татагдсан хүн ерөнхийлөгч байж таарахгүй.Хэргээ шийдүүлэх нь зөв шүү.Хулгайч ерөнхийлөгч хэрэггүй
2017-06-06
зочин:
авилгач газрын наймаачин хувалдагч хүн Eрөнхийлөгч байж болох уу тэгээд
Зочин:
Бөгс цавь долоож авилгадаж албан тушаалд хүрсэн муу бөөснүүд битгий солиор хэрэг чинь илрэх бий гэхээс үхтлээ айцгааж худлаа гүтгэлэг хийж цуурхал тараах ажилдаа орцгоож байна уу та нар хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэж булхай чинь илэрч шоронд ороод атмануудын хиртэй оймс бандааж угааж акурка түүж жорлон угаагаад явж байх цаг чинь ирнэ.
2017-06-06
zovhin:
Enhbold Battulga 2 iin ochih yostoi gazar ni Yoronhiilogch bish Shoron Ganbaatar yoronhiilogch hiij chadahgui Songuuli ogood hereggui
2017-06-06
varan:
Uur songolt baina uu. Xeleed uguuch.
2017-06-06
mongol hun:
Жагсаалын эсрэг жагсаал гэдэг сонин үзэгдлийг МАН гаргаж ирж Хүрэлсүх толгойдоо уяа зангидаж ман-гартаж байж билээ. Одоо шалгуулахын эсрэг шалгуулах гэдэг үзэгдлийг бий болгож бх шиг бнаа да янз нь. Уг нь гэмгүй хүмүүс бол ингэхгүй л дэ. Гэмтэй учраас ийм өрөвдмөөр юм гаргаж ирэх юм да.
2017-06-06
od:
odoo bolioo buzaruudaa,uur hiih ajil ene uls orond alga uu,nertei n mongoliin tsagdaag avchih
2017-06-06
Soongo:
Zov shuu, demjij baina, ekhneesee l bukh zuilee tsegtsleed yavsan ni hen hendee amar
2017-06-06