С.Жавхлан: Хуралдаа ч сууна, дуугаа ч дуулна

...

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд уг шаардлагад хариу ирээгүй тул ажил хаялт зарлаж, хуралд суухгүй байгаа гэдгээ тайлбарлаж байсан. Мөн шаардлагын хариуг ирүүлтэл Төрийн ордноос гарахгүй өрөөндөө амьдарна хэмээн мэдэгдээд байсан.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан  “Өмнө нь Жавхлаан чи зөвхөн дуугаа дуул гэдэг. Дуулаад л явж байдаг. Жавхлаан чи тэмцээч ээ гэнэ. Дуугаа хаячихаад л тэмцээд  гүйгээд байсан. Буруу байсан байна. Одоо бол ерөөсөө гар хөл хүрэх бүх юмыг хийнэ. Бүгдийг нь хийнэ. Ганцаархнаа ганц ганц юм хийж чаддаг тийм юм байхгүй. Хэрэлдэнчиг хэлэлцэнчиг, шүүнчиг тунгаанчиг, үнэн бурууг чинь илчилнэ, дуугаа ч дуулна, хуралдаа ч сууна. Шаардлагынхаа хариуг ч авна эх орноо цэгцэлнэ цэвэрлэнэ, Монголоо аварна. Залуус аа та нар ч гэсэн өөрийн чадах бүгдийг хийж худал бусармаг бүхнээс эх орноо салгацгаая” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

 

Мөн тэрбээр шаардлагын хариуг хүлээн өрөөндөө хонож байхдаа шүлгийг нь бичиж “Хүслийн цагаан харгуй” гэх шинэ уран бүтээл гаргажээ. Энэ дууны талаар “Сая шаардлагын хариу хүлээн албан өрөөндөө хонож эх орноо бодож зүрх сэтгэл минь шатаж, гуниж гашилж, өмөрч өмөлзөж суухдаа шүлгийг нь бичиж бүтээсэн” хэмээсэн байна.

 

Ингээд түүний шинэхэн уран бүтээлийг сонирхуулъя.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hh:
Gantsardad yaj temtsex uchra oloxgui bn da,,yaval deer xeled ogooch uxasntnuudaa,,setgel zurx ni zuv xun yum
2017-06-11
Зочин:
Ард түмэн дэмжих л хэрэгтэй дээ Даан ч ганцардаад байна даа Олонхийн шийдвэрийг ганц хүн эсэргүүцээд яах ч билээ дээ өөрийнхөө чадлаараа бүх боломжоороо буруу шийдвэрийг эсэргүүцээд л байна ш дээ Зарим хүн арай гомдмоор юм бичих юмаа Бодвол нөгөө талын хүмүүс байхдаа Ганц дайчин ганцаардахгүй гэж ... амжилт хүсье
2017-06-11
suren:
saihan duu bna 8 saihan ch duuljee bayar hyrgie.
2017-06-08
Oyuna:
Cauxan dyy bna.gushvvndee amjilt xvcee. Taniig demjdeg shvv ex opnii xvv.
2017-06-07
Зочин:
ENE malyg yanaa ta mini ee . IKH KHURLYN GISHUUN BIOZNES ERKHELJI BOLOKHGUY SHUU DEE ... BURKHAN URSHUUG ,,
2017-06-07
нарнаа:
ард түмний хайртай дуучин бол ЖАВХЛАН билээ ..... монгол улсын газар шороо үндэсний үзэлтай эх оронч сэтгэлгээтэй аавын хүү билээ . ард түмэн тань таныг дэмждэг шүү .... дуучин БАЯСГАЛАН та хоёр бол ард түмэндээ хүндлэгдсэн ясны дуучид .... ажилын амжилт урлагын амжилт хүсье? урт наслаж удаан жаргаарай эх орон ард түмэндээ их юм хийж яваарай
2017-06-07
зочин:
Сумтай хүн гэж.
2017-06-07
Зочин:
Сайхан уран бүтээл болсон байна Амжилт хүсье. Үнэхээр л дуулах гэж төрсөн хүн дэ
2017-06-07
шар:
o
2017-06-07
Зочин:
Яасан сайхан дуулдаг юм бэ. Жавхлан минь дуулж байл даа ядарсан түмнийхээ зовлонг түр ч болтугай мартуулаад
2017-06-07
Vзмэрч:
Удахгуй ман д худалдагдана харж л бгаарай!
2017-06-07
Zochin:
Ih l jargaltai duulaad baih ymdaa.ordond orood jargaj l suugaa ym bainadaa huurhii
2017-06-07
Зочин:
Эрүүл биш хүн ийм бх уу. Үгээ бодож бичээч. Хүнд бүү атаарх. Гоё дуу бна баяр хүргэе. Хөгийн новшнуудыг бүү тоо
2017-06-07
Зочин:
С.Жавхлан минь эхлээд сайхан эмчлүүлж, эрүүлжиж ав
2017-06-07