Лондонгийн халдлагаар жуулчид амиа алджээ
2017-06-08

Их Британийн нийслэл Лондон хотноо энэ долоо хоногийн эхээр террорист халдлага болсон билээ.

 

 

Уг халдлагаар долоон хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан юм. Тэгвэл амиа алдагсдын хоёр нь гадаадын иргэн байса талаар Лондонгийн цагдаагийн газраас хэвлэлийнхэнд уламжлав.

 

Австралийн хоёр иргэн террористуудын дайралтад өртөж амиа алдсан байна. Сувилагч мэргэжилтэй 28 настай Кристи Боден, 22 настай Сара Зеленак нар амиа алдсан байна. Британийн эрх баригчид амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Лондон хотноо болсон халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгдсэн.

 

Тус бүлэглэлийн хөлсний гурван цэрэг Лондон хотын гүүрээр явж байсан иргэдийг ачааны машинаараа дайрсаныхаа дараа машинаасаа бууж, замдаа тааралдсан иргэдийг хутгалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene humuus uhej bhad haa saigui bdag luuhaanuud l
2017-06-09
Зочин:
тийм шүү
2017-06-08
jiriin negen mongol:
tiiim humuus terrorist haldlaga uildsen geed l zarlah yum! yas yuman deer enne chin bas l nuguu tarhi ugaalt gedeg yum chin yawad baina da!! humuusiig terroristuudiig esreg bair suuritai bolgood baina medeej terror gedeg chin uuruu bas huuli bus oilgolt l do! gehtee ene terrorist terrorizm gedeg zuiliin ene evrop, amerik oros geh tom gurnuud hamgiin turuund bii bolgoj baiga! neg gazriin bayalag ihtei ulsluu tiim ch iim ch geed baahan hudal unen shaltag yarina dairch orj uls orniig ni dotroos ni zadalj bayaliig ni bulaan awch udur bolgon heden zuun humuus uhen baihad ene 2 emegtei bol uuchlarai yarshig l baina ! tend uhej baiga huuhduud engiin irgediiig haruuulahgui muu sain nobshnuud! sda yuma
2017-06-08
Зочин:
тийм шүү