Та нарын бодлого ч бидэнд таалагдахгүй байгаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

 

-Өмнө нь хийсэн бүтээсэн зүйлээ сэлэмдэж, нураадгаа болих хэрэгтэй.  Биднийг эрх барьж байхад та нарын бодлого таалагдахгүй байна гэдэг байсан. Та нарын бодлого ч бидэнд таалагдахгүй байгаа. Би энэ Монголбанкинд байгаа шалгалтын талаар гэдэс дотрыг нь уудлахгүй. Яагаад гэвэл ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Төсвийн алдагдлаа Монголбанкнаас нөхсөн байна гээд байх  юм. Монголбанк УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу ажилласан байгаа. Шүүх, хяналтын хийх ажлыг УИХ хийх юм уу.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

 

-Мөнгө босгосныг буруу гээгүй. Би өнгөрсөн хугацаанд хэлмэгдүүлэлт өртсөн хүний нэг.  Хэмжээгүй эрхтэй хоёр хүн байсан гэж О.Баасанхүү үнэн хэлнэ лээ.  Буруу зөрүүг засч, алдааг нь залруулъя гэж тогтоолын төсөл гарч байна гэж ойлгож байна. Ажлын хэсэг юм уу, УИХ дээр гарч байгаа тогтоолын төслийг ард түмний толгойг эргүүлж байгаа зүйлгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг буруу гэж хэлээгүй. Монголбанк ноён ам.долларыг биш хаан төгрөгийг хамгаалах үүрэгтэй. Үүнийг өнгөрсөн дөрвөн жил хангалтгүй биелүүлж байсан. Өнөөдөр бид үр дагаврыг нь харж байна. Зээл авсан аж ахуй нэгж, хүнийг буруутгаагүй. Зээлийг хэн ч авч болно. Хамгийн гол нь хугацаанд нь төлсөн үү, зориулалтаар нь ашигласан уу гэдэг асуудал яригдаж байгаа. Бараа таваарын үнэ буугаагүйг бид хэлсэн хэлээгүй ард түмэн мэдэж байгаа. Одоо үүнийг хууль хяналтын байгууллага ярьж хариуцлага тооцох  ёстой. Ажлын хэсгийн дүгнэлт дээр ажиллах ёстой. Гэрээ хийсэн, ажил хариуцсан хүмүүс ажлаа хийгээгүй гэж байгаа.  Ажлаа хийх хэрэгтэй.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Монголбанкинд хийсэн шалгалтын талаар арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар  уг тогтоолыг батлав.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mgl:
ULAAN KOMUNISTUUDIIN SUGNUUD YAG KOMENTERN SHIG TOGTOOL GARGAJ BN. YUCH MEDEHGUI HII HOOSON ULS TURJISUN 65- n SUGNUUD... MONGOLCHUUD TA NARIIG 3- n JILIIN DARAA ARCHAAD HAYCHINAA, BUH NASAARAA SUUJ BH UM SHIG AASHILAJ BN.
2017-06-09
zochin:
Sanjmyatav chi boliod ug duu. Hudlaa noomoi tsarailchihaad zasag barij baih uedee shudarga baih chini yasan um.
2017-06-09
иргэн:
Аль аль нь л ажиллаж бсан шүүдээ жавхлан ман ын иигээд дэд захирал бсан хамтарч ажиллачихээд өөрсдөө энхийн цагаан тагтаа мэт болохоо болимоор юм
2017-06-08
irgen:
MAN,AN -iin gishuun uar ch darga said baisan ajlaa medehgui , ajliin hariutslaga aldaj , ulsiig olon say tugruguur hohirooson bol tedniig huuliin baiguullagaar asuudliig ni shiiduulj , uls hohiroloo tuluuleh heregtei
2017-06-08
irgen:
MAN,AN -iin gishuun uar ch darga said baisan ajlaa medehgui , ajliin hariutslaga aldaj , ulsiig olon say tugruguur hohirooson bol tedniig huuliin baiguullagaar asuudliig ni shiiduulj , uls hohiroloo tuluuleh heregtei
2017-06-08
irgen:
MAN,AN -iin gishuun uar ch darga said baisan ajlaa medehgui , ajliin hariutslaga aldaj , ulsiig olon say tugruguur hohirooson bol tedniig huuliin baiguullagaar asuudliig ni shiiduulj , uls hohiroloo tuluuleh heregtei
2017-06-08
eke:
санжмятав шаадаг гар шүү найзуудаа туслахынхаа авгайг аваад суусан шүү дээ
2017-06-08