ШШГЕГ хуулийн ч, цэргийн байгууллага ч биш

img

 

УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Хуулийг батлагдсаны дараа хэрэгжээд ирэхээр учир дутагдалтай асуудал гарах юм бол нэн яаралтай өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол хүний эрхийн асуудал хөндөгдөнө. гэсэн бол гишүүн Ж.Энхбаяр  "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань хууль сахиулах байгууллага уу, цэргийн байгууллага уу? Үнэхээр хууль сахиулах байгууллага бол байгуулсан шиг байгуулаад хөгжлийн чиг хандлагыг зөв гаргаж өгөх ёстой. Гэтэл өнөөдөр эрх зүйн шинэчлэл хийж чадсангүй. Хууль зүй, дотоод хэргийн яам ямар бодлогоор оруулж ирээд байгааг ойлгохгүй байна" гэсэн юм. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

 

-Цэргийн цол өгөхгүй гээд хууль сахиулах цол, цагдаагийн цол оруулаад ирэхээр шүүмжлэл дагуулаад байдаг. Тиймээс өнөөдөр байгаа боломж, нийгмийн сэтгэл зүйд тохируулаад оруулж ирсэн. Хийхээр хэцүү, хийгүй байхаар хэцүү нөхцөл байдал дунд бид ажиллаж байна.

 

Дараагаар нь зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагад цэргийн дээд цол олгож болно гэсэн горимын саналыг гишүүд дэмжсэн юм.

 

Гишүүн Ж.Энхбаяр "Хуульзүйн яам яагаад хуулийг өөр өөрөөр тайлбарлаад байна вэ. Төрийн бодлогыг яагаад завхруулах гээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага генералаар юу хийх юм бэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн байгууллага. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дөрвөн генералтай байгаад яах юм.  Засгийн газар төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн байгууллага ч биш, цэргийн байгууллага ч биш" хэмээсэнд БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

 

-Хуулиар цэргийн цол, тэмдэг, хувцас тодорхой болсон  гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн. Тийм учраа цагдаагийн дарга цэргийн дээд цолтой  болно гэдгийг хэлсэн. Хууль сахиулах байгууллагын албаны онцлогоос шалтаална гэгдийг маш тодорхой хэлсэн. Манайх бригадын генералаас эхлээд явж байгаа хэмээн тайлбарлав.

 

Ингээд  зарчмын зөрүүтэй санал хураалт дуусч,хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 63.0 хувийн саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Шуугч нартай ниилэж дээрэм хиийгчид генерал цол авдаг болох нь дээ
2017-06-10
Зочин:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ ЦЭРЭГ,ЦАГДААГИЙН ЦОЛЫГ ХУГАЦАА АЖЛЫН АМЖИЛТААР ОЛГО ГЭСЭН ЗАРЛИГТАЙ ЗАРЛИГ ХҮЧИНГҮЙ БОЛООГҮЙ ИРГЭН БҮХЭН ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ , ХУУЛЬ САХИУЛАХ ЦАГДААГИЙН БАЙГУУЛГА ЗАРЛИГАА МӨРДӨЖ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙХДАА ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА НЬ БОЛСОН, АЖЛЫН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ХҮМҮҮСТ ЦОЛЫГ НӨХӨН ОЛГОХ ХЭРЭГТЭЙ, 2013 ОНД ЦАГДААГИЙН ХУУЛЬ ГАРГАХДАА ДАРГА БОЛВОЛ ЦОЛ ОЛГОХ ХУГЦАА БОЛСОН ЭСЭХИЙГ ҮЛ ХАРГАЛЗАН ЦОЛ ОЛНОХ ХУГАЦАА БОЛООГҮЙ АЛБА ХААЧГ НАРТ ШУУД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЖ ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛСОН АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСТЭЭ ДАРГА БОЛООГҮЙ ГЭЭД ХУРАНДАА ЦОЛЫГ НЬ ОЛГОЛГООГҮЙ ХОХИРООЖ ҮЛДЭЭСЭН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРТ ЦОЛ ОЛГОХ ЖУРАМАА ӨӨРЧЛӨН ГАРГАХДАА ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙХДАА ЦОЛ ОЛГОХ ХУГЦАА НЬ БОЛСОН АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАСАН АХМАД АЖИЛТАНУДАД ЦОЛЫГ НӨХӨН ОЛГОХ ЗААЛТЫГ ОРУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЗАРЛИГ АХМАД АЖИЛТАНД ЦОЛ ОЛОГХ ЗААЛТ БАЙГАА ҮҮНТЭЙ УЯЛДУУЛАН АХМАД АЖИЛТАНД ЦОЛЫГ НӨХӨН ОЛОГОХ
2017-06-09
Зочин:
ЁСТОЙ БАНТАН БОЛЖ ДЭЭ. ХЯНАГЧ НАР ТЭГЭЭД ЯМАР ХУВЦАС ӨМСӨХ ЮМ ВЭ. АРАЙ АЛАГ ДЭЭЛ ӨМСҮҮЛЭХ ГЭЭ ЮУ
2017-06-09