АНУ-д санал хураалт 13.00 цагт дуусна

Гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд зургадугаар сарын 10, 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон саналаа өгсөн.
Харин газар зүйн байршил, цагийн зөрүүгээс шалтгаалж зарим газарт санал хураалт дуусаагүй байна. Тухайлбал, АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байгаа монголчуудын хувьд санал өгөх эрх нь нээлттэй байна. Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 13.00 цагт Сан-Франциско хот дахь монголчуудын саналыг авах хугацаа дуусах юм байна.
Бусад улс орнуудын хувьд санал хураах хуулийн хугацаа дууссан байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ