С.Ганбаатараас салснаар ХҮН-ын үймээн дууслаа

img

ХҮН-аас хэвлэлийн хурал зохион байгууллаа. УДШ-ийн 2017 оны зургадугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар ХҮН-ын даргаа Б.Найдлааг бүртгэсэн. Энэ талаар  хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэв. ХҮН-ын дарга Б.Найдлаа: 

 

-ХҮН үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ үеийн бодлого, мэдлэгтэй, улс орны хөгжлийг тодорхойлох улс төрийн хүчин болохоор бодлогоо тодорхойлсон.

 

Бид зорилгын дагуу ажиллах явцдаа улс төрийн богино хараатай, ашиг хонжоо харсан, ёс зүйгүй хүмүүстэй хамтран ажиллаж, удирдлагад оруулснаас олны итгэлийг алдсанаа гүнээ ухамсарлаж, нийт иргэд, дэмжигчдээсээ уучлалт хүсч байна.

 

Цаашид бид анх байгуулагдсан зорилгынхоо дагуу улс орны тулгамдсан асуудалд дүгнэлт өгч,  тууштай ажиллах болно хэмээлээ.

 

ХҮН-ын даргаар Б.Найдлаар бүртгүүлэхээр УДШ гурван удаа хандаж байлаа. УДШ-ээс нам дотроо зөрчилтэй байгаа учраас хүсэлтийг цуцаллаа гэсэн шийдвэр гарсан. Харин 2017 оны зургадугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар ХҮН-ын дотоод зөрчил арилсан учраас бидний хүсэлтийг биелүүлж, ХҮН-ын даргаар Б.Найдлааг сонгон бүртгэлээ хэмээлээ.  Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Дотоод зөрчил гэж юу вэ?

 

-Тухайн үед манай намын гишүүн байсан С.Ганбаатар болон дүрмийн дагуу сонгогдсон намын удирдлагын хооронд үүссэн үл ойлголцол нь дотоод зөрчил юм. С.Ганбаатар нь тухайн үед ХҮН-аас гарч өнгөрсөн 2016 оны сонгуульд өөр намаас нэр дэвшсэн. Одоо МАХН-д элсэж орсон байгаа тул бидний дотоод зөрчил дууссан. ХҮН С.Ганбаатараас салж, үймээн үүгээр дууслаа.

 

-ХҮН цаашид яамар ажил хийх вэ?

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын үймээнээс хойш манай намд хэд хэдэн онцлох үйл явдал болсон. Манайх УИХ-ын сонгуульд намаараа оролцож чадаагүй. Манай намын гишүүн байсан хүн өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан. Үүнтэй холбоотой гишүүнчлэлийн хөдөлгөөн үүссэн. Бид гишүүнчлэлээ бүртгэхээс ажлаа эхэлнэ. Цаашдаа намынхаа стратеги төлөвлөлтийг эргэж харж, хянана.

 

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих вэ?

 

-Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшсэн  байна. Харамсалтай нь сонгогч бидэнд сонголт алга. Парламентад суудалтай гурван намаас шигшиж шигшиж гаргаж ирсэн гурван  хүн нь гурван нэр дэвшигч байдаг. Бид хэнийг сонгох вэ гэдгээ мөрийн хөтөлбөрөөр нь шинжинэ. Харамсалтай нь хов жив, хувийн чанартай асуудал бидний тархийг боож байна. Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.

 

-Намын зорилгод өөрчлөлт орсон уу?

-ХҮН-ын анх  байгуулагдсан зорилго, шинж чанарт анхнаасаа яг хэвээрээ байгаа. Бүрэлдэхүүн нь ч хэвээрээ байгаа. Зөвхөн богино хугацааны ашиг хонжоо харсан зарим хувь хүмүүсийг бид эгнээндээ нэгтгэсэндээ, түүнээс сэргийлж чадаагүйдээ, хамгаалж чадаагүйдээ, түүнээс болж 2016 оны УИХ-ын сонгуульд орж чадаагүйдээ, бидэнд итгэж найдаж байсан олон мянган хүний итгэлийг алдсандаа үнэхээр гэмшиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлал эрж байгаагаад дахин илэрхийлье. Цаашдаа нийгмийн захиалга байгаа. Монгол Улсын асуудал хэвээр байгаа цагт ХҮН тууштай тэмцэх болно.  ХҮН хариуцлагатай, буруугаа хүлэээх чадвартай нам гэдгээ үүгээр илэрхийлж байна.  С.Ганбаатарт ХҮН хариуцлага тооцох ёстой.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Зөв оновчтой ярьсан байна.
2017-06-15
Зочин:
Zailaa. Uursduu Boosoo ganbaatariig namin darga bolgochood. Ganbaatariin ner hund undur rating ashiglaj Nam aa olon niited taniulah, bolovrolgui Ganbaatrin tarhiin barih ashiglah gej anduursan chin uursduu samruulaa bizdee? Tegeheer henen genen teneguud bn ve?
2017-06-15
baz:
Ганбаатар байгаагүй бол та нарын тухай хэн ч юу ч ярихгүй байсан биз
2017-06-15
irgen:
Xutsaa ta nar XUN nam gej yu bdag yu. Ganbaatar bol ooroo XUN za.
2017-06-14
sky:
намаас нам дамжсан янхан юм аа энэ нээрээ. Намбаруан ч амархан зажлагдахгүй байлгүй дээ
2017-06-14
Zochin:
Амжилт хvсье!
2017-06-14
zochin:
ta nsariig hen tooh yum be bayartsogtiin tanil huuhneer namaa taraalgchihaad yu gej dongodno be .
2017-06-14
Зочин:
zuw hunee songoosoi.yamar ch bsn Ganbaatar bish.
2017-06-14
Зочин:
Ta nariig bid uneheer demjij baisan shuu. Aldaagaa oilgood ard tumneesee uuchlal guij baigaani sain hereg, ulstord shine soyoliig bainga tugeej yavaarai zaluusaa!
2017-06-14
Зочин:
Тэнэг гарууд өөрсдийгөө юу гэж бодсон юм бол ккк чаавас.
2017-06-14
Зочин:
zuv
2017-06-14
tsetseg:
болж дээ. энэ хоёр хүчнээс үнэндээ залхаад байсан юм. Олигтойхон яваарай даа.
2017-06-14
хаа явсан газраа:
хаа явсан газраа хиншүү хярвас тарих юм аа
2017-06-14
жудагтай л юм:
энэ хэдэн залуучууд алдаа гаргаснаа хүлээж уучлалт гуйц чаддаг жудагтай л юм
2017-06-14
zochi n:
ene erguu buu ataarh oorsdoosoo buruugaa hai ta nariig hen demjih be.
2017-06-14
Иргэн:
Бусад руу бульхайгаа чихсэн шаарнууд уу энэ ХҮН -ийхэн чинь. Дотроо өөрсдөө учраа олоогүй байж
2017-06-14
Зочин:
Уг нь 2016 оны сонгуулийн өмнө энэ намыг нилээд олон хүн дэмжиж байсан. Харин сонгуулийн өмнөхөн бусдын тоглоом болоод даргын төлөөх хэрүүл уруулаар дэмжигчдээ алдсан даа.
2017-06-14
зочин:
Нэг намыг холион бантанг нь хутгачихаад одоо ерөнхийлөгчид санаархах ичиж үхмээр.Н.Энхбаярч ичмээр
2017-06-14
zochin:
hun gej ymar nam baidgiin. hen ch tanihgui heden nusgai GANBAATAR IIN NEREER JOOHON YVAA BIZ. ishig evree urgahaar gedeg shig GANBAATARIIGAA muulaad teneg garuud ..
2017-06-14
Зочин:
zuv
Зочин:
Ганбаатарт хариуцлага тооцох хэрэгтжй. Балаг нь барагдахгүй. Баян Өлгий өөр хаана хаана билээ ҮЭийн хүмүүс намын сонгуульт ажил хийж байгаа. ҮЭ ээр ч тоглож дотоод ардчиллыг алдагдуулж сонгуулийн бохир аргыг чирж ирсэн ш дээ. Дагаж явдаг далдагуудтай цаадах чинь. Нам нэр хүнд цаг хугацаа олон юмаараа хохирсон шүү
2017-06-14
хаа явсан газраа:
хаа явсан газраа хиншүү хярвас тарих юм аа