Тунадас нэмэгдүүлэх пуужингийн нөөц хангалттай байгаа

Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийт 96 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1 түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт улсын хэмжээнд нийт 9 түймэр байна. Дээрх 9 түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 1 түймэр, Улаанбаатар хотод гарсан 3, нийт 4 түймрийг цурманд оруулжээ.
Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 306 албан хаагч, 25 автомашинтайгаар, орон нутгаас 135 иргэн, 9 автомашинтайгаар нийт 441 хүн,1 нисдэг тэрэг, 34 автомашинтайгаар ажиллаж байгаа аж.
Улсын хэмжээнд гарсан 96 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1738 албан хаагч, 193 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 183 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 150 албан хаагч, 8 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 2793 иргэн, 307 автомашин, 44 мотоцикль тус тус дайчлагдан нийт 4900 хүн, 523 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 151 морьтойгоор ажилласан байна.
Улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлжээ.
“Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна хэмээн Улсын онцгой комиссын хуралдааны үеэр албаны хүмүүс мэдээлэв.
Тиймээс хуулиар хүлээсэн үүргийн дагуу яам агентлагуудад үүрэг чиглэл хүргүүлэхээр болжээ. , Хуурайшилт ихтэй байгаа. Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлөх хэд хэдэн удаагийн оролдлого хийжээ. Хур тундасны агууламжтай үүл тэр бүр таарахгүй байгаа гэнэ. Учир нь үүл буудахад бороо оруулах хэмжээнд нөлөө үзүүлэхүйц байх ёстой аж. Байгаль нуурын зүүн тал түймэрт автсан. Энэ байдал ч манайд сөргөөр байгаа юм.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хур тундастай байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Засгийн газраас энэ жил 1000 ширхэг үүл буудуулах пуужингийн төсвийг гаргаж өгчээ. Ирэх долдугаар сард үүл буудуулах пуужин орж ирэх юм байна.Одоогийн байдлаар тунадас нэмэгдүүлэхэд шаардагах пуужингийн нөөц хангалттай байгаа хэмээн Харин үүл буудуулах пуужинг авахаар болсон байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ