Г.Доржзодовын өмгөөлөгчөөр Г.Баасан ажиллаж байна

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол дүрээр Г.Доржзодов гэх залуу тодроод буй. “Акул”-уудаа нэр дэвшүүлсэн намуудын судсыг атгаж, мөнгө босгохыг хүссэн залуу нэр дэвшигчдийн болоод хуулийнхны овоо хараанд байна.
Тиймээс тэрбээр эрхээ хамгаалуулах, үгээ дайхаар өмгөөлөгч хөлсөлжээ. Түүний өмгөөлөгчөөр олноо “Баасан авгай” гэж нэрлэгдсэн Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан ажиллаж буй аж. Г.Баасан 2017 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Г.Доржзодовыг өмгөөлөхөөр гэрээ байгуулж ээ.
Г.Баасан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хуульч болсон. Би МУИС-ийг хуулийн чиглэлээр дүүргэж магистрийн шалгалтандаа тэнцээд албан ёсоор өмгөөллийнхөө эрхийг авсан. Өмгөөллийнхөө шугамаар нийтийн эрх ашгийг дээдэлсэн ажлыг түлхүү хийнэ гэсэн бодолтой байгаа” хэмээн ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ