Гуравхан сая хүнийг бүртгэж чаддаггүй юм уу, хүсэхгүй байна уу

img

Ахынх маань уг нь Баянгол дүүргийн ...дугаар хороонд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхэд нь насанд хүрээгүй, сургууль цэцэрлэгийн насных. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиа өгнө үү гэсэн урилгыг хорооноос өгөхдөө нийт таван ширхэгийг өгчээ. Насанд хүрсэн хоёрхон хүн байдгийг хэлж гурван урилгыг буцаах гэхэд нь хорооны ажилтан “Танай байранд, таны амьдардаг тоотод бүртгэлтэй хүмүүс.

 

 

Бид мэдэхгүй” хэмээгээд гарч оджээ. Ах маань хаяганд нь бичигдсэн гурван нөхрийг нэрийг ч нь мэдэхгүй огт танихгүй хүмүүс байсан аж. Ерөнхийлөгчийн сонгууль болж буй энэ өдрүүдэд манай ахынх шиг асуудал нэг биш нэлээд олон айлд тохиолдож байгаа нь ажиглагдах болов. Бүр эхнэр нөхөр хоёр өөрсдөө байхгүй атлаа өөрийнх нь гэрийн хаяг дээр долоон хүн бүртгэлтэй байсан тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа бичсэн байх юм.

 

Мөн өчигдөрхөн нэр дэвшигч Х.Баттулга иргэдтэйгээ уулзах үеэр Болор цомын эзэн, яруу найрагч Ц.Хулан өөрийнх нь гэрийн хаяг дээр хоёр ч хүн нэмэгдчихсэн гэдгийг баримтаар харуулав. Гэтэл өөрийнх нь хань, гадаадад сурдаг хүү хоёрынх нь нэр ор сураггүй алга болжээ. Иргэний бүртгэлийн ийм дампуу асуудал жил жилийн сонгуулийн үеэр сөхөгддөг ч асуудал тэгсхийгээд намждаг.

 

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар ч гэсэн ийм асуудал бүр эрчээ авсан гэхэд болно. Төрийн түшээгийн суудалд ямар ч хамаагүй аргаар тухлах гэсэн улстөрчид аймаг аймаг алгасан автобусаар иргэдийг нүүлгэн шилжүүлж байлаа. Хөвсгөл, Баянхонгор, Увс аймаг руу түр шилжин иргэдийн тоо 5000-аар тоологдож байсан нь худлаа биш. Нөгөөхийг нь манайхан “царцаа” хэмээн нэрлэчихсэн. Хаана ч хамаагүй үсэрч дэвхэрч явдаг богинохон настай энэ амьтантай зүйрлэсэн нь тун ч оносон мэт.

 

Өөрийн гэсэн үзэл бодолгүй, хэдхэн халтар төгрөгийн төлөө сонгох эрхээ худалдаж буй эдгээр хүмүүст түүнээс илүү гоё нэр өгөх хэрэг байхгүй билээ. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хутгасан бантан Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн дахиад л асуудал үүсгэж эхэлсэн бололтой. Уул нь 76 суудлын төлөө аймаг аймгаас сонголт хийх бус гуравхан хүний аль нэгийг Монгол Улс даяараа сонгох учраас царцааны хэрэг байхгүй баймаар.

 

Тиймээс УИХ-ын сонгуулийн “царцаа” нар бууриа олж чадахгүй ийн хоёр сонгууль дамжин дэвхэрч яваа бололтой. Ерөөс Монгол Улс иргэний бүртгэлийн асуудлаа эргэж харан, цэгцлэх цаг нь болчихож. Хаягийн бүртгэлийг шинээр хийж, айл өрх, иргэний бүртгэлээ эмхэнд нь оруулахгүй бол жил жилийн сонгуулиар ам бүл нэмэгдсэн хэрүүл үүсдэг болоод байна. Дан ганц сонгуулийн бүртгэл ч бус нас барсан иргэдийн тэтгэвэр, халамжийн мөнгийг банкны ажилтантай хуйвалдан авч байсан тохиолдол ч нэлээд олон удаа гарч байсан. Баян-Өлгий аймаг, Баянгол дүүрэг зэрэг газруудад ийм асуудал гарч, хохирлын хэмжээ хэдэн арван сая төгрөгөөр тоологдож байлаа.

 

Мөн оршин суух хаягггүй иргэд ч халамжийн луйврын золиос болж байсан мэдээлэл цахим сайтуудаар дүүрэн байх аж. Халамж авсан ганц нэг ажилтан л зохих ёсны шийтгэлээ аваад өнгөрснөөс биш энэ гажуудлыг засах талаар төрийн бодлого огт хэрэгжээгүй. Нам солигдож энэ асуудлыг хэсэг хугацаанд улстөржүүлсэн ч өнөөдөр таг чиг болчихжээ. Цаашлаад хөдөө орон нутгаас шилжин ирсэн ах дүү амраг саднаа өөрийнхөө хаяг дээр бүртгэлжүүлж явсаар ам бүлийнх нь тоо 10 гарчихсан то­хиол­дол ч олон бий. Айл болгоны хаяг дээр 1-2 хүн бүртгэлтэй бай­даг гэдгийг хэн ч мэднэ.

 

Тэр тусмаа гэр хо­роол­лын айл өр­хүү­дэд ийм асуудал олон байдаг талаар хороо­ны ажилчид ярьдаг юм билээ. Газрын гэр­чил­гээгээ авч ирээд ахы­гаа, дүүгээ бүртгүүлнэ гээд суучихдаг учраас хуулийн дагуу бүртгээд явахаас өөр арга байдаггүй хэмээн ярьж байсан юм. Тэгвэл өнгөрсөн жил хотын дарга захирамж гаргаж хөдөө орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж, то­дор­хой хэмжээний шалгуур­тай болгосноор энэ асуудал бага ч гэсэн цэгцэрсэн гэнэ лээ.

 

Тэгвэл одоо царцаа нараа цэгцлэх цаг нь болжээ, Р.Содхүү дарга аа. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн иргэдийн амьдардаг байр орон сууц, хашаа байшинд нэр зүсийг нь үл мэдэх бүстэй, бүсгүй хүмүүс нэмэгдсээр байгаа талаар иргэд өөр өөрсдийн чадах хэмжээнд мэдээллээ хуваалцаж байгаа. Бүр нэр дэвшигчид хүртэл энэ асуудлыг шалгуулах хүсэлтээ СЕХ-нд хүргүүлж байна.  Оюуны өмч, улсын бүртгэл хэмээх том чухал салбарыг удирдаж суугаа Р.Содхүү энэ мэт тодорхойгүй асуудалд нэг мөр тайлбар өгч, царцаа цэгцлэх ажлыг сонгуулиас үл хамааран хийх учиртай бус уу.

 

Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснээс хойш энэ эрхэм гэгээн дүрээ нэг ч удаа харуулсангүй. Ерөөс ажлаа хүлээж авснаас хойш өөрийн байгууллагын үйл ажиллагаагаа нэг ч удаа олон нийтэд танилцуулаагүй гэхэд хилсдэхгүй. Осолдохгүй л нээлттэй хаалганы өдөрлөг хийж нэг өдөр л шуурхай ажилласныг эс тооцвол энэ байгууллагын үйл ажиллагаа хэвлэл мэдээлэлд хүртэл хаалттай хэвээр өнөөдрийг хүрч байна.

 

Төрийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа, ямар ажил хийж эхэлсэн, хийж хэрэгжүүлсэн нь дөрөвдэгч засаглал болох хэвлэл мэдээллээр дамжиж иргэдэд хүрдэг гэдгийг эрхэм дарга болон түүний багийнханд сануулчихъя. Иргэний бүртгэлийн эмх замбараагүй асуудалд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гэхээс илүү Р.Содхүү дарга хариулт өгөх учиртай бус уу. Бүртгэлд яагаад маргаан үүсч буй, айлын хаяг дээр яагаад танихгүй иргэд олноор нэмэгдэж, амьдардаг хүмүүсийнх нь нэр алга болж орхис­ныг Р.Содхүү дарга та нэг сайн тайлбарлаад өгөөч.

 

Эс бөгөөс элдэв янзын хардлага сэрд­лэгэ нийгэмд үүсээд байна. Ху­руу­ны хээгээ уншуулаад санал өгчихдөг сонгуульд регист­рийн дугаар, царцаа хоёр яагаад хэрэг болдгийг ойлгох ухаан хүрэхгүй нь. Бүртгэлтэй хол­боо­той энэ мэт маргааныг улс­төр­жүүлэх хүсэл байхгүй ч дуу­гүй байх тусмаа илүү их хар төрүү­лээд байгааг нуух юун. Гурав­хан сая хүнийг бүртгэж чаддаг­гүй юм уу, хүсэхгүй байна уу.

 

mminfo.mn

Б.Өнөртогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshigch:
Irgenii burtgel medeelliinhen heden haltar tsaas atguulchihbal ted yug ch hiine shuu, hun alahad ch belen ted...tegsen murtluu eos jurmaaraa yumaa huutsulduj bgaa humuust hoirgo ali boloh butehgui olon udaa yavuulah meteer hund surtaltai handdag shdee... uhej dald orvol taarah pizdanuud....munhiin ene baiguullagad ingeed ajlaad baijiine gej bodiimuu....
2017-06-22
Unshigch:
Irgenii burtgel medeelliinhen heden haltar tsaas atguulchihbal ted yug ch hiine shuu, hun alahad ch belen ted...tegsen murtluu eos jurmaaraa yumaa huutsulduj bgaa humuust hoirgo ali boloh butehgui olon udaa yavuulah meteer hund surtaltai handdag shdee... uhej dald orvol taarah pizdanuud....munhiin ene baiguullagad ingeed ajlaad baijiine gej bodiimuu....
2017-06-22
Зочин:
Иргэний бүртгэлийнхэн арай дэндүү ажилладаг юм бна лээ. нэрсийн жагсаалтанд 6 жилийн өмнө бурхан болсон хүний хассагддгүй байж л бдаг.хасаад өгөөч гэж хэлээд нэмэргүй бна лээ
2017-06-22
Зочин:
gon gon gd yavdag elbegdorj irgenee burtgej chadahgui sodhuu 2-l songuuliin suragaar bur uhsen amid ni medegdehgui bolchood bgaam daa
2017-06-22
оршин суугч:
хорооны Засаг дарга, улсын бүртгэгч нарт л учир нь байдаг. засаг захиргааны жил бүрийн хүн ам, өрхийн бүртгэл, иргэний бүртгэл 2-ыг тулган шалгаад уг хаягт огт сууж байгаагүй хүмүүсийг шууд хасах хэрэгтэй.
2017-06-22
Сонгогч:
Содхүү даргаа нэг ийм санал байна 3 сая хүнээ бүрэн бүтгэж чадсангүй 27 жил болов. Гадаад захиалж байгаад чиптэй им зүүх санал байна
2017-06-22