Сонгуулийн мэтгэлцээн маргааш МҮОНРТ-ээр явагдана

Удаа дараа хойшлоод байсан нэр дэвшигчдийн мэтгэлцээн маргааш 21.00-23.00 цагийн хооронд МҮОНРТ-ээр явагдах болсныг МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц олон нийтийн сүлжээгээр мэдээллээ.
Мэтгэлцээнд гурван намын нэр дэвшигчид оролцоно гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг МҮОНРТ дангаар зохион байгуулах аж. Монгол HD телевиз мэтгэлцээн зохион байгуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ