Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэж байна

img

Гэрэл зургуудыг MPA.mn

23:20 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн өндөрлөв. Журмын дагуу нэр дэвшигч тус бүр хоёр минут мэтгэлцээний төгсгөлд үг хэлсэн юм.

 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга:

 

-Мэтгэлцээн олон хүлээлт байдаг. Гадаад орны хэлбэрээр бид явдаг. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг дүгнэж харах ёстой.  Хэдхэн гэр бүл баялгийг хянахын тулд АН-аас нэр дэвшигчдэд хар пайз зүүсэн.

 

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар:

 

Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ байхад ямар ч 65, ямар ч бүлэглэл, оффшорчид бидний өмнө хөндөлсөж чадахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч 60 мянган аж ахуй нэгжийн төлөө гадаад зах зээлийг нээх ёстой. Гадаад бодлого гэдэг бол эдийн засгийн том тулгуур болохоос зугаалга биш. Монголын ард түмний хайр хүндэтгэл намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүртэл авчирлаа. Би цаашид тэмцэх биш хиймээр байна.

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд:

 

-Энэ сонгууль маш хариуцлагатай сонгууль. Энэ сонгуульд хямрал, хагарал хоёр миний өрсөлдөгч юм гэж би сонгуулийн эхэнд хэлж байсан. Эвтэй Монгол бол та ирээдүйгээ сонгож байгаа хэлбэр юм. Ээлтэй төр бол та цалин хөлс, орлогоо нэмэгдүүлэхийн сонголт юм. Энэ сонгуульд эвтэй Монгол ялна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

 

22:50 цаг: Авлигатай хэрхэн тэмцэх вэ?

 

МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатар:

 

-Авлигатай тэмцэх чухал арга бол нэг нэгнийгээ элдэж хөөгөөд байх биш. Аюултай бүлэглэлд хяналт тавих механизм үгүйлэгдэж байна. Авлигатай тэмцэх эхний асуудал бол оффшорын эсрэг гэдэг ч оффшорчидтой сүлбэлдсэн нөхдөд хариуцлага тооцох ёстой. Өнөөдрийн хууль, шүүхийн байгууллага нөгөө хэдээс хэтэрхий хараат болчхоод байна.

 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга:

 

-Олон арга бий. Нэг нь улс төрөөс хараат удирдлагатай байх ёстой. Нас тогтсон нам бус хүн байх ёстой. Хоёрдугаарт, АТГ-ын мөрдөн байцаагч нарын сэдэв, хөтөлбөрийг уншсан байх гэж найдаж байна. Энэ хөтөлбөрийг зогсоосон хүмүүсийг учир шалтгааныг олох хэрэгтэй.

 

МАН-наас нэр дэвшигч М.Энхболд:

 

-Энд нэр дэвшсэн гурван хүн гурвуулаа УИХ-д суусан. УИХ-д сууж байхдаа авлигатай тэмцэх талаар ямар хууль санаачилж байсан юм бэ? Монгол Улс Авлигатай тэмцэх хөтөлбөртэй болсон. Авлигын гэмт хэрэгт оногдуулах хууль эрх зүйн орчин бий болгосон. Цаашид илүү их арга хэмжээг авах ёстой. Авлигатай тэмцэх гол арга хэмжээ бол соён гэгээрүүлэх юм. Үнэнийг хэлэхэд бизнес эрхлэгчид дарамт учруулдаг байсан. Өнгөрсөн дөрвөн жилд олон аж ахуй нэгж хаалгаа барьсан.

 

22:20 цаг: Мөрийн хөтөлбөртэй холбоотой нэгдсэн асуулт.

 

Хүн амыг хүнсний хангамж гаднын улс орнуудаас ихээхэн хамааралтай болж байгааг яах вэ?

 

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар:

 

-Хавдар залуужиж байна. Энэ бол хүн амын хүнсний асуудалтай холбоотой. Хүнс, хөдөлмөрийн аюулгүй байдал муу байна. Ажилгүй, орлогогүй байгаа учраас чанаргүй хүнс оруулж ирж байна. Тиймээс би хөдөө аж ахуйгаа эдийн засгийн тулгуур багана болгохоор хөтөлбөртөө тусгасан.

 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга:

 

-Монгол Улсын хүнсний аюулгүй байдал үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр байнга яригдаж байх ёстой. Би хүнсний үйлдвэрийг авч үлдэхийн төлөө явж ирсэн хүний хувьд зовлонг нь мэднэ. Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа хүнсний аюулгүй байдал би Израиль улсыг сонгон авч байлаа.

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд:

 

-Хүнсний аюулгүй байдал бол улс үндэсний тусгаар тогтнолтой холбоотой. Гаднаас оруулж ирж байгаа импортын бүтээгдэхүүнийг хянах шалгах стандартыг хангах ёстой. Төрөөс  атрын аян хэрэгжүүлж байлаа. Өмнө нь авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ сүүлийн жилүүдэд явагдаагүй. Малын эрүүл мэндийн асуудал анхаарах ёстой.

 

22:10 цаг: Нэр дэвшигч тус бүрт хандсан асуулт:

 

Таныг газрын наймаачин гэдэг. Үүнд хариулт өгнө үү?

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд:

 

-Би ИТХ-аас олгосон шийдвэрийн хүрээнд газар олгож байсан. Миний олгосон газарт өнөөдөр орон сууцны хороолол, спорт, урлагийн цогцолбор боссон.  Газрын наймаачин гэдэг улс төрийн өнцгөөс өгсөн нэр. Хот шинэ маягийн өнгө төрхтэй болоход би хувь нэмрээ оруулсандаа сэтгэл өндөр явдаг.

 

-Та Ерөнхийлөгч болвол намтайгаа хариуцлага тооцож чадах уу?

 

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар:

 

-Чадна. Би МАХН-тай хариуцлагын гэрээ байгуулсан. Энэ гэрээ 9 зүйл заалттай. Оюутолгой, Тавантолгойг ард түмний өмч болгоно. Хөдөө аж ахуйг Монгол орны эдийн засгийн тулгуур багана болгоно. Их, дээд сургуулийг үнэ төлбөргүй болгоно. Би Монголын ард түмэнтэйгээ хариуцлагын гэрээ байгуулсан. 

 

21:20 цаг:

Нэр дэвшигч тус бүрт хандсан асуултад нэр дэвшигчид хариуллаа. 

 

-Та Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах талаар ямар байр суурьтай байна вэ?

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд:

 

-Улаанбаатар хотын утаа гэр хороололтой салшгүй холбоотой.  Суурин газрын иргэдийг оронсууцжуулах талаар Засгийн газрыг удирдаж байхдаа 6 хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан. Харамсалтай нь хийж, хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг алдаатай үйл ажиллагаагаар явуулсан. Шинэ Засгийн газар энэ асуудлаар дахин бодлого хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотыг оронсууцжуулснаар утаа арилна гэж бодож байгаа.

 

Та гэр бүлээ танилцуулна уу?

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

 

-Сайхан асуулт байна. Баярлалаа. Би гурван охинтой. Манайх Монголын жирийн сайхан гэр бүл. Гэр бүлээрээ бахархдаг. Бүх монгол аавууд нийт хүүхдийн эрх ашгийн төлөө хамтдаа зүтгэнэ гэж итгэж байгаагаа хэлье.

 

Танай холбоотой Билли Лин гэж хэн бэ?

 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга:

 

-Билли Линийн тухай асуулт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн асуултад орж ирж байгаа нь сонин байна. Би 1990 оноос хойш энэ хүнтэй бизнесийн холбоотой явж ирсэн. Энэ хүнээс манайх их  туслалцаа авч байсан. МАН-ын сайд нарт ч энэ хүн тусалж байсан. Би энэ хүнээр бахархдаг. Сингапурт очиж үзүүлэхэд нь туслалцаа үзүүлдэг. Баянгол зочид буудлын “Касабланка”-г ажиллуулдаг жирийн бизнесмэн хүн. 

 

21:18 цаг:

Улс төрийн намуудын шинэчлэлийн талаар ямар бодолтой байна вэ?

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд:

 

Сонгуульд оролцохдоо адил тэгш байр сууринаас оролцдог, санхүүжилт ил байх ёстой гэж үздэг. Өнгөрсөн 20 жилд Улс төрийн намын тухайх хуулиас авах ёстойг нь авч,  шинэчлэн засч сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна.

 

МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатар:

-Төр, засгийг АН, МАН ээлжилж барих ёстой юу. Өнөөдрийн ажилгүйдэл, ядуурлыг  МАН, АН хариуцана. МАН, АН ярьсан зүйлээ хэрэгжүүлэхгүй байна. Суманд намын гишүүнчлэлгүй баймаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нам бус байдлаар шууд ард түмнээсээ сонгогддог байх ёстой. Монголын ард түмэн намуудаас хариуцлага нэхэж, шинэчлэл хийнэ.

 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга:

 

-Улс төрийн намуудын байр суурь тодорхой байгаа. 96 жилийн түүхтэй ууган нам ямар түвшинд очоод байна вэ? МАН, АН гэж нэр дэвшигч С.Ганбаатар шүүмжилж байна. МАХН-ын дарга улс төрийн намын өнөөдрийн гажуудлын тогтолцоог  тавьсан хүний нэг. 

 

21:05 цагт:

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 24.00 цагт өндөрлөнө. Одоо МҮОНТ-ээр  Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн шууд мэтгэлцээн эхэллээ. Мэтгэлцээнд оролцохоор  МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар МҮОНТ-ийн 600 студид хүрэлцэн иржээ. 

 

Нээлтэд МАН-ааснэр дэвшигч М.Энхболд "Сурталчилгааны 18 хоногт 21 аймаг, нийслэлд иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Миний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн". МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатар "Төрийг авлигачдаас цэвэрлэнэ", АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Түүхэн сонголт хоёр хоногийн дараа болно. Монгол ялна, АН-ынхнаа дэмжээрэй гэж хүсье" хэмээн мэтгэлцээнийг нэр дэвшигчид нээлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Timothy Flynn:
Танд бизнес, хувийн хэрэгцээ, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж зээл хэрэгтэй бөгөөд танд нөөцлөх барьцаа байхгүй юу? WERSTERN LAPO LOANS-оос сайн хүүтэй хурдан шуурхай зээл аваарай. Тэд сонирхолтой үйлчлүүлэгчдэд урт болон богино хугацааны зээл олгохдоо хурдан бөгөөд найдвартай байдаг. та тэдэнтэй холбоо барьж болно; Имэйл; wersternlapoloanfirm@gmail.com WhatsApp; +1(973) 506-8186 Telegram; @Wersernlapoloan
2023-12-09
e:
Ee tsaavaas. Ene tegeed metgeltseen ni uu? Nohoi doloo.
2017-06-26
Зочин:
Өөрийн амьдралдаа тогтворгүй хүн улс тогтвортой авааад явчихаж дачих уу. Монгол бүсгүйг голсон хүн эх оронч байж дачих уу. Бүтээгээгүй хувьчилж авсан хүн бүтээн босголт хийхүү. Зарим нэг хүнийг ер ойлгохгүй юм. Үхчих гээд шүлсээ үсэргээд дэмжээд бх юм. Өөрийгөө яаая гэж байж шүү.
2017-06-25
Зочин:
MONGOLYN TUR IIM ARILJAA NAYMAANY KHEREGSEL BOLOKH GEJI DEE. KHUURKHII , TER DURAK GADAAD KHUN ONIGOO BOLOKH GEJI
2017-06-25
Зочин:
BATTULGYN KHAMGIIN SUULD KHELSEN UGIIG YAGAAD DUTUU BICHEED BAYNAA ? ELBEGDORJI , MAN_YN KHUYWALDAANY TALAAR NOTSTOY ZUYL KHELSEN SHUU
2017-06-25
АРД ТУМНИЙГ БАГА ДОРОМЖИЛ- ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД НЬ:
ЭЗЭНГYЙ АСУУЛТ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ???? НЭР ХАЯГГУЙ МАТААС МАЯГИЙН АСУУЛТ ГЭЖ СОНГООД ЯАЖИЙЖ УНАЖ БАЙГАА САВАНД ХИЙЖ МОНГОЛ ТЕРИЙН ТЭРГУУНИЙ СОНГОХ ЧУХАЛ АЖЛЫГ ОНЦГОЙ МУУ ХИЙСЭН !!!!! ЯАНА ДАА ЯАНА!!! МОНГОЛЧУУД БИДНИЙГ БАРАГ Л МАЛААС ДОР УЗЭЖ ДОРОМЖИЛСОН !!! НЭГ Ч ЧУХАЛ , ОНОСОН АСУУЛТ СОНССОНГУЙ... СЭЖИГ ХУРСЭН БАЛИАР ЮУ УЗЧИХ ВЭ??
2017-06-25
Зочин:
Жаахан юм ойлгодог, улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс Энхболдыг дэмжээд байх шиг . Улс ахиад хямарвал Монгол босохгүй шүү.
2017-06-25
uher uu mongoluu:
ZA ODO UHER YUMUU MONGOL YUMUU GEDGEE HARUULAH TSAG IRJ DEE MASH BALIAR BOHIR SONGUULI BOLOH NI TODORHOI BOLLO DOO
2017-06-25
Зочин:
ми.данжаад энхболдод хэтэрхий бялдуучилсан долдой пялдага асуулт тавьж онигоо боллоо. бараг л м.энхболд даргаа та минь нар минь билээ гэх нь холгүй бялдууч асуултууд тавьж инээд дургүйг зэрэг хүргэлээ. ард түмэн Ганбаатар Баттулга хоёр луу хошуурлаа
2017-06-25
Зочин:
2 сэтгүүлч мэтгэлцээний хамаг цагийг авч байна,асуултаа авах гэж будилж,удаж,их нуршуу ярьж байна
2017-06-24