Ерөнхий сайд ”Говь”-д зочилно

img

Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Говь” ХК-ийн үйлдвэрийн байранд энэ сарын 14-ний орой гал гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын бүх анги байгууллага, нийслэлийн Цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид болон тус компанийн ажилчид галыг унтраахаар ажилласан. 

 

Тодруулбал, Гал унтраах, аврах 11 ангийн 158 алба хаагч, 31 машин, Ус сувгийн удирдах газар болон нийслэлийн Хот тохижилт, үйлчилгээний газар зэрэг байгууллагын 200 гаруй хүн галын голомтод ажиллаж19 цагийн дараа бүрэн унтраасан юм. 

 

Галын улмаас тус үйлдвэрийн дээврийн мансардны хэсэг бүхэлдээ шатсан билээ. Харин тус үйлдвэр гал гарсан хэсгийг завсарлаж дуусчээ. Өнөөдөр 12.00 цагт "Говь"- компанид Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зочилж, үйл ажиллагаатай нь танилцах юм байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Mongoliin chuhal uildveriin neg dendyy oroitoj anhaaral tavj baina shyy eronhii said,,,,busad orond bol hamgiin tyryynd ochij baidaltai tanilzdag,,,,,,
2017-06-25
irgen:
Mongoliin chuhal uildveriin neg dendyy oroitoj anhaaral tavj baina shyy eronhii said,,,,busad orond bol hamgiin tyryynd ochij baidaltai tanilzdag,,,,,,
2017-06-25
Geopolitik:
Alibaa asuudliig buruu talaas ni bitgii bodoldoo Erunhii said irne gedeg ni enehuu companii olon ulsad ugch unelemjiin asuudal tsaashlaad hanshiin usultund nuluuluh uchraas ter shuu dee. Mongol alibaa yumiig tsag aldalgui hiideg yum baina gesen setgehuig gadniihand haruulj baigaa helber shuu dee.
2017-06-25
Иргэн:
ЕС завтай л бна манайх хаалгаа шинээр сольсон тууз. хайчлахаас
2017-06-25
Зочин:
zugeer l zaschihaj bolohgui yu? deevree zassani tuluu tuuz haichilj elentsgee hiine ee!
2017-06-25