Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч саналаа өгнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Энэ удаагийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 1. 978.298 иргэн бүртгэгджээ.
Иргэд маргааш 1983 сонгуулийн санал өгөх байрт харьяаллынхаа дагуу очин саналаа өгнө. Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадаадын 30 ажиглагч ирсэн байна. Мөн олон улсын бусад байгууллагын ажиглагчид, улс төрийн намуудаас 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиллах юм байна.
Сонгуулиар нийт 25 мянган төрийн албан хаагч ажиллах бөгөөд санал авах ажиллагаа гурван шаттай үргэлжилж байгаа юм. Гадаадад байгаа 4816 иргэн саналаа өгсөн. Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байгаа. Харин маргааш нийт сонгогчдын дунд санал авах ажиллагаа болно.
Нийт сонгогчдын саналын дүн мэдээг маргааш 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлнэ гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцлов.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ