С.Ганбаатар: Монголын улс төрд сахилга бат хамгаас чухал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэргийн хамт саналаа өглөө.
Тэрбээр саналаа өгсөн даруйдаа “Энэхүү сонгууль бол эрх баригчид, төрийн дээр сандайлсан намуудыг, монголын улс төрчдийг харуицлагатай байлгадаг үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд өнөөдөр сахилга бат, хариуцлага хамгаас чухал байгаа. Ерөнхийлөгч өөрөөсөө эхлээд сахилга батыг чанад сахин хэрэгжүүлснээр ард иргэдэд сайхан амьдрал бий болно. Би ард түмэнтэйгээ хийсэн гэрээгээ зуун хувь хэрэгжүүлнэ. Монгол Улсын тусгаар тогтнол үргэлж хүчирхэгжин мандана. Баярлалаа та бүхэндээ” хэмээлээ.
Тэрбээр саналаа нийслэлийн 84 дүгээр сургуулийн байранд очив өгөв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ