Сонгогчдын идэвхи сул байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхлээд зургаан цаг өнгөрөөд байна.
Сонгуулийн Ерөнхий хорооны 12.00 цагийн мэдээллээр орон даяар сонгуулийн ирц 21.3 хувьтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн мөн үеийн ирцийг энэ удаагийнхтай харьцуулахад сонгуулийн явц удаашралтай, сонгогчдын идэвхи сул байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаанд 14 тэрбум төсөвлөгдсөн аж. Хэрэв сонгуулийн ирц хүрэлцэхгүй бол ;дахин сонгуульд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцооллыг албаныхан гаргажээ.
Иймд иргэдийг сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна. Улсын хэмжээнд нийт 1.9 сая сонгогч саналаа өгөх юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ