Н.Түвшинбаяр хүн зодох байтугай гар хүрэх хүн биш

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга харъяа сонгуулийн хэсгийн байранд очиж саналаа өглөө. Түүнийг саналаа өгсний дараагаар сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.
-Та сонгогчдодоо хандаж юу хэлэх вэ?
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч байна. Нийт 2 сая орчим иргэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Би нар бууж, хэвийн болж байна. Хөдөө, гадаа явсан залуус сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ялангуяа залуучууддаа уриалж энэ цагийг сонгосон юм.
-Түвшинбаяр аварга хүн зодсон гэсэн яриа байна?
-Энэ сонгууль хар будгаар будсан сонгууль боллоо. Энэ сонгуулиар олимпын аварга хүн зодлоо гэх зэрэг хар мэдээлэл цацаж байна. Олимпын аварга Н.Түвшинбаяр хүн зодох нь байтугай хүнд гар хүрэх хүн биш. Өөрийнхөө нутгаас жүдогийн холбооны Ерөнхийлөгчийг гаргах гээд ажиллаж яваа. Монголчууд Н.Түвшинбаяр аваргаараа бахархдаг. Түүнийг ийм муухай юм хийхгүй гэж мэдэж байгаа байх. Ийм цуурхлуудыг манайх толгойдоо цензуртай хүлээж авдаг болсон байх.
-Өнөөдөр хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр, та энэ талаар залуустаа хандаж юу хэлэх вэ?
-Орос, Монгол хоёр улсын дунд байдаг манай улсын хувьд энэ асуудалд тун болгоомжтой хандах ёстой. Хар тамхи битгий хэрэглээрэй, спортоор хичээллээрэй гэж уриалъя. Та бүхэнд баярлалаа, Монголчууд ялна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ