Урьдчилсан дүнгээр Х.Баттулга тэргүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулж байна. Одоогоор Дархан-Уул, Орхон, Дундговь аймаг, нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн хэсгийн хороод саналаа илгээж, дүн нь гараад байна.
23.56 цагийн байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 382 812, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 489 372, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 390 545 сонгогчийн санал аваад байна. Нийт 1984 хэсгийн хорооноос 1923 нь дүнгээ ирүүлээд буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ