АН-ын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ:
-Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг хэсгийн хороод ирүүлсээр байна. Урьдчилсан дүнгээр одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 500800 гаруй сонгогчдын саналыг аваад байна. Энэ бол нэр дэвшиж өрсөлдсөн гурван хүнээс хамгийн олон саналыг авсан үзүүлэлтэй байна. СЕХ мэдээлэл хийхдээ холбогдох байгууллагын шийдвэр гарч, дараагийн сонгууль явагдах байх гэлээ. АН энэ сонгуулиар хүнд нөхцөлд ажилласан. АН-ын даргын хувьд, нэр дэвшигчдийнхээ нэрийн өмнөөс нийт сонгогчдодоо гүн талархлаа илэрхийлье. Бид үүрэг хариуцлагыг хүндэтгэлтэйгээр хүлээж ажиллана.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга:
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдлөө. Одоогийн байдлаар бусдаасаа хамгийн олон саналтай явж байна. Дэмжиж ажилласан АН-ынхандаа, нийт монголчууддаа баярлалаа. Удахгүй дараагийн сонгууль зарлагдах юм шиг байна. Баярлалаа, Монгол ялна гэж хэлье.
Н.Энх