20 настай эмэгтэйг шатааж хөнөөсөн хүүхдүүдийн ялыг хэвээр үлдээв

img

Баянзүрх шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд 20 настай охины амийг хөнөөж, цогцсыг нь шатаасан 16 настай Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарт оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Тэдэнд Баянзүрх дүүргийн шүүхээс 15 жилийн хорих ял оноосон юм. Шүүх хуралд улсын яллагчаар Г.Мижиддорж, Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарын өмгөөлөгч Г.Хишигжаргал, Б.Ганбаатар, Б.Баясгалан , илтгэгч шүүгч Д.Дамдин-Од нар оролцсон байна. Хэргийг сануулбал, өнгөрсөн оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг, Шархадны гэр хорооллын орчимд насанд хүрээгүй Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нар нь 20 настай Б-гийн машинд сууж явахдаа боомилон амь насанд нь хүрч, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд цогцсыг шатаан жалганд булсан гэмт хэргийг үйлдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lalaruud yamar nuureeree davj zaalddag bna medeej huchindcheed l shataagaa biz ........
2012-01-11
zov xuuxed ch gesen aluurchin shuu dee
2012-01-11