Гадаад дахь монголчуудын 63.2 хувь нь Х.Баттулгад санал өгчээ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн хилийн чанад дахь монголчууд энэ сарын 10,11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгсөн.

 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7209 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс  4816 сонгогч саналаа өгсөн. Тэдний саналыг өчигдөр /2017.06.26/ СЕХ-нд тоолсон.

 

Санал хураалтын тооллогоор АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 2979 /63.28 хувь/, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 955 /21.1 хувь/, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 740 /15.7 хувь/ хүний санал авчээ.

 

Хилийн чанад дахь монголчуудын сонгуулийн ирц 65.3 хувьтай байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ҮНДСЭН ЗӨВЛӨЛИЙН ГЭРЭЭ:
Хэд хэдэн хайлт хийсний дараа би хүндрэл бэрхшээлтэй хүмүүст зээл, зээл олгодог банкны бүтэцийг олж илрүүллээ. Энэ нь банкны салбартай хамтран ажилладаг зээлийн бүтэц юм. Тэдний ачаар би үсчин засварын цехийн ажлыг нээж чадсан. Та над шиг надтай адил байх хүмүүсийг хаяг хаяхыг хүсэхгүй байгаагаа хэзээ ч мэдэхгүй. энд тэдний хаяг paola.marisellavirgilio.it
2017-09-22
Solongos:
Gadaadad bga irged sanalaa hudaldana gj baihgui bas namiin taltsal gj baihgui uls ornoo bodood l demjih hundee sanalaa ugsun bgaa.
2017-06-27
ээ хөөрхий дөө:
Аргагүй дээ хөөрхий бие ээ,гэрээ засах гэж үйлээ үзэж бие сэтгэл нь тэнэж төөрч л явааа байлгүй дээ
2017-06-27