Ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, долдугаар сарын 09-нд дахин санал хураалт явуулах шийдвэрийг СЕХ гаргаад байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс нийт сонгогчдын 51 хувиас дээш санал авсан эрхэм энэ удаад байсангүй. Харин сонгогчдын хамгийн олон санал авсан АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын хооронд дахин санал хураалт явагдах юм.
Сонгуулийн үр дүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахимдаа жиргэсэн байна. Тэрбээр “Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо.Иргэддээ талархая.Төрийн ажил цалгардахгүй,хариуцлагатай үргэлжлэх ёстойг сануулъя” хэмээжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ